17 настай Ч.Анужин 188 кг-ыг өргөж, бүх жингийн дээд амжилт тогтоов

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны classic powerlifting (шахалт, суулт, таталт)-ийн УАШТ Спортын төв ордонд өчигдөр эхэлж, хоёр насны ангилалд медальтнууд тодорлоо.

Тэмцээний эхний өдрийн онцлох тамирчин гэвэл Ч.Анужин, Б.Цогт нар байв. Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд "Стронг" клубын тамирчин, өдгөө дөнгөж 17-той Ч.Анужин суултын төрөлд 188 кг-ыг амжилттай өргөснөөр алтан медаль хүртэхийн сацуу эмэгтэйчүүдийн УАШТ-ий бүх насны болон жин тус бүрийн дээд амжилтын эзэн болсон байна.

Пауэрлифтингийн спортоор хичээллээд удаагүй түүний энэ амжилт нь тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртэхэд хангалттай үзүүлэлт болно.

Мөн хөвгүүдийн +74 кг-ын жинд "Аварга" лицей сургуулийн сурагч Б.Цогт суултын төрөлд 235 кг-ыг торохгүй өргөж дээд амжилт тогтоожээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.