Усны тоолуургүй иргэн, ААН-тэй ус ашиглах гэрээ байгуулахгүй

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Байгаль орчны газраас ус хэрэглэж буй иргэн, ААН- байгууллагуудыг ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхаарууллаа. Усны тоолуур суурилуулаагүй иргэн, ААН, байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдэж байна.

Усны тухай хуулийн 10.1.3, БОНХ-ийн сайдын 2013 оны А/156 дугаар тушаалаар баталсан “Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам", БОАЖ-ын сайдын 2019 оны 09/322 дугаартай албан даалгавар гарсан байдаг. Энэ дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс дээрх журам дүрмийг мөрдөн ажиллахыг сануулж байна.

Ингэхдээ нийслэлийн Байгаль орчны газраас энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн усны тоолуур суурилуулаагүй иргэн, ААН, байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг давхар мэдэгдэж байгаа ажээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.