Парис, Хонконг, Сингапур 3 амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотоор шалгарчээ

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Францын нийслэл Парис хот дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонконг, Сингапур хотуудын хамтаар шалгарчээ. Их Британийн судалгаа шинжилгээний Экономист Интеллижэнс Юнит компаниас энэхүү жагсаалтыг сүүлийн 30 жилийн турш жил бүр гаргаж байгаа ба анх удаа жагсаалтыг 3 хот зэрэг тэргүүлж байгаа аж. 

Амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын өнгөрсөн жилийн жагсаалтын 2-рт бичигдэж байсан Францын нийслэл Парис хот нь эхний 10-т багтсан цорын ганц Европын холбооны хот юм.

Судалгаанд хамрагдсан дэлхийн 133 хотуудыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн үзүүлэлтээр нь АНУ-ын Нью Йорк хотын амьдралын өртөгтэй харьцуулан жагсаадаг байна.

Судалгааг хариуцсан мэргэжилтэн Роксана Славчевагийн хэлж байгаагаар Парис хот 2003 оноос хойш хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтын тэргүүлэгчдийн эгнээнд багтсаар ирсэн ба амьдрахад “маш үнэтэй” хот аж. Жишээ нь эмэгтэй хүний үсний засалт Парис хотод дунджаар 119.04 ам. долларын үнэтэй байдаг бол Швейцарийн Цюрихд 73.97 ам. доллар, Японы Осакад 53.46 ам. долларын үнэтэй байна.

Image result for lavish style of paris

Роксана Славчевагийн хэлж байгаагаар Европын хотуудад ахуйн өртөг, хувийн тусламж үйлчилгээ, зугаа цэнгэл, энтертэйнментийн үйлчилгээ хамгийн өндөр үнэтэй байдаг ба Парис хот нь үүний тод жишээ аж. Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтын 4-т Швейцарийн Цюрих, 5-д Женев, Японы Осака, 7-д БНСУ-ын Сөүл, Данийн Копенгаген, Америкийн Нью Йорк, 10-т Израилийн Тель Авив, Америкийн Лос Анжелес хот тус тус бичигдсэн байна.

Инфляци, ханшийн хэлбэлзэл зэрэг үзүүлэлт нь энэ жилийн жагсаалтанд хэд хэдэн өөрчлөлт орох шалтгаан болсон ба Аргентин, Бразил, Турк, Венесуэл зэрэг улсын амьдралын өртөг огцом буурахад нөлөөлжээ. Венесуэлийн Каракас хотод инфляци 1 сая хувьд хүрсний улмаас тус улсын засгийн газар шинэ мөнгөн тэмдэгт гаргахад хүрсэн ба Каракас амьдралын өртөг хамгийн багатай хотоор шалгарсан байна.

Barber in Caracas

Дэлхийн хамгийн хямд өртөгтэй хотуудын жагсаалтын 2-т Сирийн Дамаск, 3-т Узбекистаны Ташкент, 4-т Казахстаны Алма Аты, 5-д Энэтхэгийн Бангалор, 6-д Пакистаны Карачи, Нигерийн Лахор, 7-д Бразилийн Буэнос Айрес зэрэг хотууд тус тус бичигджээ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.