Эган Бернал “Парис-Ницца” уралдааны аваргын цомыг өргөлөө

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Нар хүртэлх уралдаан нэрээрээ алдартай дугуйн олон өдрийн “Парис-Ницца” уралдааны 2019 оны аваргаар Колумб дугуйчин Эган Бернал тодорчээ. 22 настай Колумб дугуйчин 8 гарааны дараагаар 21 цаг 35 минут 36 секундын амжилтыг үзүүлсэн байна. 1933 онд Францын нийслэлээс Ницца хотыг чиглэн явагдсан дугуйн спортын нэгэн уралдаан өдгөө дэлхийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болоод байна.

2019 оны Парис-Ницца уралдаан нийт 8 гараанд үргэлжлэн өнгөрсөн амралтын өдрөөр аваргаа тодрууллаа. Тэмцээний сүүлийн гараа Ницца хотоос гараагаа эхлүүлж, уулын замд 110 км замыг туулан бариалсан байна. Гараа эхлээд 6,2 км өгсүүр зам үргэлжилж, уулын замын шилдгүүдэд таатай боломж олдож, улмаар хойноо яваа дугуйчдаас хол тасрах боломж олджээ. Замын дунд хэсэгт Мовистар багийн уулын шилдгүүд толгойн хэсэгт байсан бол сүүлийн 10 км эхлээд Астана багийн Испани дугуйчин Ёон Изагирра урагш сугаран гарч, тэргүүллээ бариа хүртэл хамгаалсан байна.

Улмаар нийт замыг 2 цаг 41 минут 10 секундад туулж, сүүлийн гарааны цомыг өргөжээ. 18 секунд хоцорч Бельги дугуйчин Оливер Наесен 2-р байрт оржээ. Уралдааны туршид тэргүүлж явсан уулын замын шилдгүүдийн нэг Колумб дугуйчин Найро Кинтана 10-р байрт бариалжээ.

Нийлбэр дүн гарахад Тим Скай багийн Колумб дугуйчин Эган Бернал 21 цаг 35 минут 36 секундын амжилтаар тэргүүлж, 2019 оны Парис-Ницца уралдааны аваргын цомыг өргөлөө. 39 секунд хоцорч нутгийн ах Найро Кинтана удаалсан бол Тим Скай багийн Польш дугуйчин Михайл Квитковски 3-р байрт орж, шагналын тавцанд зогсчээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.