Рори Макалрой “Тоглогчдын АШТ”-д аваргаллаа

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн гольфийн хамгийн том цуврал PGA-н энэ улирлын 12 дахь тэмцээн “Тоглогчдын аварга шалгаруулах тэмцээн”-ий аваргын нэр тодорлоо. Тэмцээний сүүлийн тойргийн тоглолтууд явагдсаны дараа Хойд Ирландын гольфчин Рори Макалрой -16 оноотой цомын эзэн боллоо. 46 дахь удаагийн тоглогчдын аварга шалгаруулах тэмцээн Флорида мужийн Понте Ведра Бийч гольфийн талбайд уламжлалын дагуу зохион байгуулагдлаа.