“Идай” хуй салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо 500 гаран боллоо

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Мозамбик, Зимбабве болон Малави зэрэг Африкийн орнуудыг “Идай” нэртэй халуун орны хуй салхи дайран өнгөрч, нас барсан иргэдийн тоо 500-д хүрсэн талаар Блүүмберг агентлагаас мэдээлж байна.

Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгээс өмнө нь мэдээлсэнээр “Идай” хуй салхины улмаас Мозамбик, Зимбабве болон Малавид нийт 500 гаран хүн амиа алдсан ба Мозамбикийн хоёр дахь том хот болох Бейрагийн 90 хувь нь үерт автсан байна. Хагас сая орчим хүн амтай энэхүү хотыг Идай хуй салхи 106 миль цагийн хурдтайгаар дайрч өнгөрөөд Малави хот руу чиглэсэн байна. Энэ нь цагт 150 орчим километр хурд гэсэн үг юм.

Мозамбик улсын Ерөнхийлөгч Филипе Нюси үндэснийхээ радиогоор дамжуулан “Идай” хуй салхины улмаас амиа алдагсдын тоо 1000 ч давж байж болзошгүй хэмээн, болж буй явдлыг хүмүүнлэгийн асар том хэмжээний гамшиг гэж тодорхойлсон байна.

“Идай” халуун орны хуй салхины улмаас голууд эргээсээ халин үерлэж, хөрсний нуралт үүссэн зэргээс болж Мозамбик, Зимбабве болон Малавид цахилгааны доголдол үүсч, харилцаа холбооны шугам тасарч, зам талбай усанд автсан байна. 

Эх сурвалж: https://edition-m.cnn.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.