Суданд алба хаагч аавтайгаа уулзав

Twitter Print
2019 оны 03-р сар 18-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн халуун цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэсэн.

Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулж өгчээ.

Мөн цэргийн алба хаагчдын ахуй  амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцлаа.

Монгол цэргүүд НҮБ-ын мандат дор 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байгаа. Хурандаа Д.Жавхланбаяр захирагчтай наймдугаар ээлжийн цэргүүд Бентю хотод, 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж байна. 

Ерөнхий сайд айлчлалынхаа багт жирийн малчин аав Эрдэнэ-Очирыг авч явж, Судан улсад алба хааж буй хүүтэй нь уулзуулан сюрприз барьжээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • b

      (66.181.191.43) 2019-03-19 07:56
      • 0
      • 2

      setgel mash ih hodololoo.er cerguuddee bayr hurgy

      Хариулах

    • zochin

      (185.216.34.174) 2019-03-19 03:44
      • 0
      • 2

      Unuudriin hamgiin shn Vidio, heden ch udaa dabtaj uzlee, Shn Aav huu 2-t bolon busad daichid ni az jargal hamgiin sain shn buhnig husrn eruuey!!

      Хариулах