Тусгай олимпын наамдаас бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Х.Балжинням хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Тусгай олимпын наадмын гурав дахь өдрийн тоглолтын сүүлийн медалийг бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Х.Балжинням хүртлээ. Тэрбээр ангилалдаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн юм.

Монголын Тусгай олимпын наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож буй долоон тамирчин багтсан. Тэдний нэг нь Х.Балжинням. Тэрбээр Өмнөговь аймгаас ирсэн. Анхны олон улсын тэмцээндээ оролцож буй. Тийм ч учраас тэмцээний үеэр тактикийн алдаа гаргаж, гуравдугаар байрт жагслаа.

Одоо 23 настай тэрбээр Тусгай олимпын наадамд оролцож медаль хүртсэндээ маш их баярлаж байсан юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.