Тусгай олимпийн усанд сэлэлтийн тамирчин Б.Элбэрэлт алтан медаль хүртлээ

Twitter Print
2019 оны 03-р сар 18-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

Тусгай олимпын наадмын дөрөв дэх өдрийн өрсөлдөөн өрнөж байна. Дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин АНЭУ-д цуглараад байгаа билээ. Тэмцээн Абу Даби болон Дубай хотод хуваагдан зохион байгуулагдаж буй. Монголын анхны алтан медальтан Дубай хотоос төрлөө.

25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Б.Элбэрэлт өнөөдөр амжилттай уралдаж, алтан медаль хүртсэн юм. Тэрбээр өчигдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж, цагаасаа өмнө гарсан тулд медальт байранд шалгарч чадалгүй хүндэтгэлийн медаль хүртсэндээ сэтгэл дундуур байсан.

Гэвч өнөөдөр алдаагаа засч, ийнхүү Тусгай олимпын наадмын алтан медальтан болж зорилгоо биелүүллээ. Эмэгтэйчүүдийн 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Э.Гүнжсүрэн шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тэрбээр өчигдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд шагналт тавдугаар байрт орсон билээ.

Маргааш Б.Элбэрэлт эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөнө.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.