Талийгаач цэргийн ар гэр БХЯ-ны үүдэнд суулт хийж байна

Twitter Print
2019 оны 03-р сар 18-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэрэг 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Цэргийн алба хаагч амиа алдсан хэргийн мөрөөр ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг Зэвсэгт хүчний жанжин штабын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар танилцуулахдаа "Хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 14.30-16.00 цагийн хооронд болсон. Энэ үед ангийн захирагчийн тогтоосон дэг журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагааны дагуу 5, 6-р цагийн хичээл орж байсан. 

Уг салбар тухайн өдөр харуулаас буусан үед салбарын ахлагч нар салбарын захирагчийн үүргийн дагуу салбарын байранд үзлэг хийсэн. Энэ үед эмх замбараагүй хадгалсан зүйлс, гар утас олдсон байгаа юм. Ингээд салбарын захирагч эмх замбараагүй байна, дотоод журмыг зөрчиж гар утас ашигласан байна хэмээн нийт цэргийн алба хаагчдад арга хэмжээ авах үүргийг салбарын ахлагчид өгсөн. Энэ дагуу цэргүүдийг биеийн тамирын талбайд гүйлгэсэн. Гүйх явцад талийгаачийн биеийн байдал муудаж, "дотор муухайрч байна, би гүйж чадахгүй нь" гэсэн тайлбарыг хэлсэн юм билээ. Энэ үед салааны захирагч нар өөр салбарын захирагчийн хамт очиж гүйхийг нь болиулаад цэргүүдийг байранд нь оруулсан. 

Гүйлтийн дараа цэргийн алба хаагчдыг байранд оруулах явцад талийгаач байлдагчийн бие дахин муудаж, оронд нь оруулан хэвтүүлж,  дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх гэж оролдсон юм байна. Үүний дараа хугацаат цэргийн алба хаагчид дахин хичээлд орсон. Ингэхэд талийгаач дахин бие нь муудаж таталт өгсөн тул ангийн эмчийг дуудаж, эмч, сувилагч нар ирэхэд талийгаач ухаан алдсан байдалтай, таталт өгсөн байсан тул очсон сувилагч эмчдээ илтгээд Зүүнбаян багийн эмнэлэг рүү авч явах шийдвэр гарган, авч явах замд амиа алдсан. 

Багийн эмчийн үзлэгээр зүрх нь зогсож, амиа алдсныг тогтоож, цагдаагийн хэсэгт мэдэгдсэн. Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс ажлын бүрэлдэхүүн дуудсаны дагуу газар дээр нь очиж ажилласан. Манай зүгээс ар гэрийнхэнд нь болсон явдлыг дуулгаж, нэгдүгээр сарын 23-ны 05.40 минутад Зүүнбаян багт очиж, хууль хяналтын байгууллага, ангийн удирдлагатай уулзсан" хэмээн мэдээлсэн.

Улмаар жагсаалд гүйж байхдаа унахад ахлагч нь дэвсэж өшиглөсөн, мөн өмнө нь дэглэлт, дарамт, зодуур их байгаа талаар ээждээ хэлж, хурдан гаргаж авахыг гуйж байсан талаар ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл хийсэн талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр "Зодсон тухай асуудалд 20-ны өдрийн ил биений үзэгдлийн тэмдэглэлээр гадна ил шарх, сорвигүй гэсэн байна лээ. Тиймээс зодсон гэж хэлж мэдэхгүй байна. Харин жагсаалд гүйж байх үеэрээ гүйж чадахгүй болоод жагсаалаас гарах үед нь хариуцаж байсан ахлагч жагсаал гүйцэхгүй баашиллаа гэж цохисон асуудал байна. Үүнийг бол нуухгүй. Чухам тухайн цохилт нь үхэлд хүрсэн эсэхийг шүүх хяналтын байгууллага тогтоох байх. Цохисон гэдэг нь хажууд нь байсан, хамт гүйж байсан цэргүүдийн ярианаас нотлогдож байна" гэсэн байдаг.  

Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас 2019 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр талийгаачийн үхлийн шалтгааны талаар мэдээлэхдээ "гаднын нөлөөгүй амиа алдсан, бие дээрх хөх толбыг хүүрийн толбо" хэмээн тайлбарласан ч талийгаачийн ар гэрийнхэн болон олон нийт хүлээж авахгүй, талийгаачийг зодуулснаас болоод амиа алдсан хэмээн үзэж байгаагаа удаа дараа илэрхийлж буй.

Харин талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг 2019 оны 2-р сарын 21-ний өдөр "талийгаачийг гаднын нөлөөгүй амиа алдсан" болохыг тогтоосон хэмээн гаргажээ.

Талийгаачийн ар гэрийнхэн хүүхдээ бусдад зодуулж амиа алдсан буюу биедээ хүнд гэмтэл авч амиа алдсан гэж үзэж буй.

Image may contain: 1 person, sky and outdoor

Хоёр удаагийн шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг “Өвчний улмаас амиа алдсан” гэсэн дүгнэлт гаргасныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж өнөөдөр Өнөөдөр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын өдөр Батлан хамгаалах яамны гадаа хүүгийнхээ амийг нэхэн суулт хийж байна.

Тэд "Монгол цэрэг эх орныхоо төлөө амиа өгөх болохоос дэглэм яргалалын золиос болж амиа алдах ёсгүй!" гэсэн бичиг барьж суулт зарлаж буй юм. Тэд өнгөрсөн сарын 15-нд Батлан хамгаалах яаманд өргөдөл өгсөн ба өргөдлийнхөө хариуг авах гэж суулт хийж байгаа аж.

Тухайн өргөдөлдөө нэгдүгээрт хэргийг үнэн зөвөөр шийдэхийг, хоёрдугаарт албан хаагчдын сахилга батгүй байдлаас болж цэргүүдийн амь нас хохирч байгаа тул цэрэг армиа шинэчилж өөрчлөхийг, гуравдугаарт өнчирч хоцорсон эхийн сэтгэл санааны хохирлыг төлж өгөхийг хүссэн байна.

 image

Тэдний гэр бүлийнхийг яамны руугаа нэвтрүүлэхгүй байгаа аж. Тэрчлэн Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболдыг уучлалт гуйхыг шаардаж буй юм. Гэсэн ч БХЯ-наас одоогийн байдлаар нэг ч эрхтэн дархтан тэдэнтэй уулзаагүй байна. Тиймээс дараа дараагийн шатны байгуулл