Хөлбөмбөгийн “Дэрэн” клубын хөвгүүд хүрэл медаль зүүлээ

Twitter Print
2019 оны 03-р сар 18-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Гусиноозёрск хотод Мини Хөлбөмбөгийн бүсийн тэмцээнд оролцохоор мордсон Дэрэн клубын U10 баг хүрэл медаль хүртлээ.

Өглөө хагас шигшээ тоглолтод талбайн эзэн Гусиноозёрск 2009 багт 1:0-ээр дийлдсэн бөгөөд хүрэл медалийн төлөө Улаан-Үүд хотын Голеадор багтай тогложээ.

Өмнө нь хэсгийн тоглолтод тэдэнд хожигдоод байсан ч шийдвэрлэх тоглолтод хөвгүүд маань маш сайн тоглож, 2:2-оор үндсэн цаг өндөрлөсөн байна. Улмаар ялагчийг 6 метрийн торгуулийн цохилтоос тодруулахаар болж, манай хөвгүүд 4:3-аар ялалт байгууллаа.

Хүрэл медалийн тоглолтод А.Агар, Б.Халиунболд нар гоолдсон байна. Гадаад орон дахь анхныхаа тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн хөвгүүддээ халуун баяр хүргэе!

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.