“Улаанбаатар лиг-2019” волейболын тэмцээн өндөрлөлөө

Twitter Print
2019 оны 03-р сар 16-нд 08:43 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн засаг даргын нэрэмжит Улаанбаатар лиг-2019 волейболын тэмцээнийг Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хороо, Монголын волейболын залуучуудын холбоотой хамтран зохион байгууллаа. Нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргээс шалгарсан 64 багийн 768 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Энэ жилээс Улаанбаатар волейболын лигийн тэмцээний насны ангиллыг нэмж дунд болон ахлах гэсэн 2 насанд зохион байгууллаа. Урьдчилсан шатны тэмцээнийг 9 дүүрэг 110 сургуулийн дунд зохион байгуулсан бол нийт 2287 багийн 30800 тамирчин өрсөлджээ.

Ирэх жилээс волейболын лигийн тэмцээний насны ангиллыг нэмэх шийдвэр гаргажээ. Улаанбаатар лиг-2019 волейболын лигийн тэмцээнд дунд насны ангилалд охидоос БГД-ийн 38-р сургуулийн баг түрүүлж алтан медаль хүртсэн бол хөвгүүдээс СБД-ийн 1-р сургуулийн баг тамирчид аваргаллаа.

Ахлах насанд охидоос БЗД-ийн 21-р сургуулийн баг алтан медаль хүртсэн хөвгүүдээс мөн тус дүүргийн 21-р сургуулийн баг түрүүлэн аваргын цом өргөлөө. ЧД-т байрлах МЖ спортын төвийн зааланд “Улаанбаатар лиг-2019” волейболын тэмцээн 7 өдрийн турш баг тамирчид өрсөлдлөө.

Энэ сарын 5-ны өдөр дунд насны ангилалд эхэлсэн тэмцээний ахлах насны өрсөлдөөн 03-р сарын 12-нд эхэлсэн. Өнөөдөр Улаанбаатар лиг-2019 волейболын тэмцээн өндөрлөж хаалтаа хийлээ. Жилээс жилд тамирчдын тоглолтын арга барил ур чадвар дээшилж ирээдүйн шилдэг тамирчин эндээс төрөн гарах нөхцөл суур тавигдаж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

 А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.