Богд хааны ордон музей доторх зөвшөөрөлгүй барилгыг буулган газрыг нь чөлөөллөө

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах  үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байгаа.

Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Богд хааны ордон музейн эзэмшил хашаан дотор зохих зөвшөөрөлгүй байрлуулсан 1 давхар түр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн тохижилт хийх нөхцлийг бүрдүүллээ.

Өнгөрсөн оны 10-р сард Богд хааны ордон музейн газарт 1997 оноос хойш өнөөг хүртэл зөвшөөрөлгүй байрлаж байсан “Жи Эм Ти” ХХК-ий бэлэг дурсгалын дэлгүүрийг Хан-Уул дүүргийн газрын албанаас шуурхай арга хэмжээ авч газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм.

Тус бэлэг дурсгалын дэлгүүрийг чөлөөлүүлэхээр 2001 оноос хойш хөөцөлдөж ирсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өнөөг хүрсэн байдаг.

Богд хааны ордон музей доторх зөвшөөрөлгүй барилгыг буулган газрыг нь чөлөөллөө

 
Г.Ганаа
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.