Н.Алтанхуяг: С.Эрдэнийг огцруулахын төлөө явна...

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өгчээ.

Тэрбээр өргөдөлдөө “Миний бие шадарга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамжсан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гаргаж зүтгэх шаардлагатай боллоо.

Мөн сүүлийн үед Н.Алтанхуяг миний байр суурийг илт мушгин гуйвуулж Ерөнхийлөгчийн хийлгэж байгаа ажил мэтээр сурталчилж харуулах боллоо. Тиймээс миний цаашид хийх ажил үйлсийг маань Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдаахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг Еррөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалаа өгсөн тухайгаа сэтгүүлчдэд ийнхүү тайлбарлалаа. "Би Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан хүний хувьд надад ярих, хийх зүйл их байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх ингэж болдоггүй юм байна. Юм хэлэхээр Ерөнхийлөгч нь хэлүүлээд байна гэдэг юм байна. Цөөнх нь баяжиж, олонхи нь ядуураад байгааг зогсоох зорилготой. Би үгээ чөлөөтэй хэлэх зорилгоор ажлаа өгч байна.

Бас сүүлийн үед манай намын залуучууд намайг ажлаа бодоод байна гэж хэлж байна. “60 тэрбум”, “Эрдэнэт”-ийн 49 хувьд бид холбогдоод байна. Та юу хийгээд байгаа юм. АН-ын дарга С.Эрдэнэ биднийг шившгийн зүйлд хутгаад байна” гэж байна. Би хариуцлагаа ухамсарлаад, хамтраад намаа цэвэрлэе, хамтарч ажиллая, нам дотроо шударга ёсыг тогтооё гэж байгаа юм.

УИХ-д АН бүлэггүй болоод үлдэнэ гэдэг барагтай хүнд нөхцөл үлдсэн. Би АН-ын даргагүйгээр ажлаа хийгээд, үгээ хэлээд явж чадна. Аль болох гишүүдийн үгийг сонсоно" гэлээ. 

"Нэгдмэл Монгол" хөдөлгөөн байгуулсан тухай сэтгүүлчийн асуултад "Шударга бусын хонгилыг нураана. Ард түмний гарт байгалийн баялгийг байлгана гэсэн гурван зорилготой. Би гурван асуудлуудаа шийдээд явж байгаа. Өнөөдөр нам нь МАНАН-тай хамт нуран унаж байна. Би зүгээр байж болохгүй учир чөдөрлөөд байсан албан тушаалаа өглөө" гэлээ.

Image may contain: text

Image may contain: text

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.