Исламын сүмд амиа алдагсдын тоо 49 боллоо

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 17:22 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын Крайстчөрч хотын Исламын шашны сүмд мөргөл үйлдэж байсан хүмүүс рүү зэвсэгт этгээд гал нээж, олон тооны хүмүүс шархдсан талаар мэдээлж байна. Зэвсэгт халдлагын улмаас 49 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархтаж гэмтлээ.

Radio New Zealand радиогоор мэдээлсэнээр халдлага Исламын шашны 2 ч сүмд гарчээ. Шинэ Зеландын хамгийн том Исламын шашны сүмд халдлага гарах үед тус сүмд 300 орчим хүн мөргөл үйлдэж байжээ.

Халдлага үйлдсэн этгээд цэрэг загварын куртка, малгай болон нүдний шилтэй байсан ба тэрээр болж буй үйл явдлыг Facebook нийгмийн сүлжээгээр шууд дамжуулж байсан гэнэ.

Халдлагын гол сэжигтэнг Австралийн иргэн хэмээн мэдээлсэн бол хамсаатан болох гурван эрэгтэй, нэг эмэгтэй цагдаагийнхан амжилттай баривчлаад байна. Халдлага үйлдсэн Австрали залуу сүмд нэвтэрснийхээ дараа мөргөлчид рүү 50 гаруй удаа гал нээсэн аж. 

Гэмт этгээдийг баривчилсан ч дахин халдлага гарахыг үгүйсгэхгүй байгаа тухай цагдаагийн газраас анхааруулсан байна. Түүнчлэн цагдаагийн газраас Исламын шашны сүмүүдийг аюулгүй байдлын үүднээс хаалгаа түр барихыг хүсчээ. Сүмийг цэрэг цагдаагийнхан бүсэлсэн байна. Хотын сургуулиуд хаалгаа барьсан ба иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. 

Крайстчөрч хотноо онцгой байдал зарлаж, бүх сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна. 

 

Image result for Mass shootings at mosques in Christchurch, New Zealand

Шинэ Зеландад одоогийн байдлаар 5 сая орчим исламын шашинтай иргэд амьдардаг ба энэ нь тус улсын нийт хүн амын 1 хувь аж.

Тус улсын засгийн газраас гаргасан статистик мэдээгээр 2013 онд тус улсад исламын шашин шүтдэг 50 мянган л хүн амьдарч байжээ. Исламын шашинтай иргэдийн тоо Шинэ Зеландад хурдацтай өсч байгаа ба 1991-2006 хооронд энэ тоо 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.