Дөрөвдүгээр сарын 15-наас Дарханы замыг хааж, түр зам гаргана

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

“Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын бэлтгэлийг хангах, газар чөлөөлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт”-ын талаар сонсгол хийж байна. Сонсголд тус яамны газар, хэлстийн удирдлагууд, аймаг нийслэлийн засаг дарга нар оролцож байна. 

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан замын ажилтай холбоотой дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл түр хаах юм байна. Зам хааж байгаатай холбоотой түр зам гаргаж, том оврын ачаа тээвэр болон төмөр замын нэмэлт аялалуудыг гаргах юм байна.

Зам хааж байгаатай холбоотойгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн сумдын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо ашиглаж буй авто зам дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр зам гаргана. 

Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрэх юм байна.

Түр зам гаргаснаар хөдөлгөөний хурд буурах ч урт өөрчлөгдөхгүй учир хот хоорондын тээврийн үйлчилгээний цагийн хуваарь үнэ өөрчлөгдөхгүй юм байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ бүхий дөрөвдүгээр зэрэглэлийн 220 км авто замыг нэгдүгээр зэрэглэлийн хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй цемент бетон хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх юм. 

Image result for Дарханы зам

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.