Хурандаа цол олголоо

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч даргын тушаалаар эрхэлсэн албандаа идэвх зүтгэлтэй, санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад хурандаа цол олголоо.

ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга, дэд хурандаа П.Чинзориг, ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Батболд, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Т.Мөнхсаруул, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн удирдлагын ахлах офицер, дэд хурандаа Б.Батмөнх, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн холбооны дарга, дэд хурандаа Ч.Оточсүрэн, нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Мөнхбат, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц.Нацагдорж, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Д.Төмөрбаатар, Монгол цэргийн музейн захирал, дэд хурандаа Д.Ганзориг нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат хурандаа нарт баяр хүргээд "Хурандаа цол хариуцлага, үүргийг хамтад нь танд өгч байгааг сайтар ойлгох хэрэгтэй. Цэргийн дарга гэдэг цэргийн эрдэм мэдлэгтээ төгс, удирдан зохион байгуулахдаа гаргуун байхаас гадна цэргүүдээ боддог хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Та бүхний цаашдын албанд өндөр амжилт хүсье” гэлээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.