Йог анхлан суралцагчдад анхаарах ёстой нэн чухал хэдэн техник бий

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Анхлан суралцагч хүн бүхэнд анхаарах ёстой нэн чухал хэдэн техник бий.

1. Мост босох буюу нуруу, цээж нээх байрлалд тохой тэгш, гарын алгаа шалруу сайн түлхэж өгөх.

Хөлийн улнаас хойш түлхэх хүчээр цээжийг илүү нээж өгөх хэрэгтэй. Эс бөгөөс нурууны доод хэсэгт хүчтэй даралт очиж гэмтэх аюултай!

2. Дайчин 2 байрлал.

Энэ байрлал хөлөнд маш их энерги аваачиж, үндэс хүрдийг нээж өгнө. Нийт булчинг зэрэг ачаалалж тэнцвэртэй болгох гайхамшигтай. Та энэ байрлалд дээд цээжин биеийг зөв байрлуулах хэрэгтэй. Үүнд 2 ташаа нэг шугаманд засах ба аарцагны төврүү доош хүндрүүлж байрлуулна. Хэт урагш цээжийг хазайлгаснаар биеийн хөгжил алдагдаж, аарцаг хөлрүү буруу хазайлт үүснэ.

3.Кобра буюу могой байрлал.

Хэрвээ та үүнийг хийхэд нуруу доогуураа өвдөж байвал буруу хийж бна гэсэн үг. Цээжийг урагш маш сайн түлхэж эрүүгээр дээш сунах учиртай. Нурууг дээд хэсгээр илүү нээхэд гол учир оршино. НУРУУ ДООД ХЭСГЭЭР ӨВДӨХ ЁСГҮЙг анхаарна уу!

4. Чатуранга буюу 4 мөчөөр дамжин доош суниах байрлал.

Энэ байрлалыг анхлан суралцагчид өвдөгөө газар тулан цээжний жингээр зөв бууж сурах хэрэгтэй. Улмаар таны гар , мөр, цээж, хэвлийн булчин хөгжиж өвдөг тулахгүйгээр бүтэн суниахад бэлэн болдог. Зурагт харуулсанчлан тэгшхэн шууны яс гэсэн дүрэмтэй. Тохойгоор цээжийг 2 талаас нь сайн хавчиж, цээжийг урагш бас доош гэсэн чиглэлээр бууна!

5. Уттанасана буюу хөлийн арын сунгалт.

Үүнд та өвдөгний нүдийг чангалж сунавал илүү гүйцэд сунах боломжтой. Яагаад гэвэл өвдөгний нүдийг чангалснаар гуяны урд талын 4 толгой булчин ачааллаж улмаар арын сунах ёстой булчин гүйцэд тэнийх болно.

Эх сурвалж: Venus Yoga

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.