Нийслэлийн засаг даргын орлогч асан Н.Батааг яллагдагчаар татжээ

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батааг яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсын төсвийн их хэмжээний мөнгийг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхдээ тухайн нөхцөл байдалд бодит дүгнэлт өгөөгүй, онцгой комиссын олонхийн саналаар шийдвэрлэлгүй байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Ингэхдээ улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.