2019 оны 03-р сар 14-нд 16:41 цагт

Димаш “The World`s best show”-г өөрийн хүсэлтээр орхилоо

Нэг сая ам.долларын шагналтай “The world`s best” дэлхийн хэмжээний шоунд оролцож, олон үзэгчийн хүндлэлийг хүлээгээд байгаа Казакстаны дуучин Димаш Кудайбергн финалын шатны өмнө тэмцээнийг өөрийн хүслээр орхиж буйгаа мэдэгдлээ. Тэрээр энэ шатны дуугаа дуулсныхаа дараа тэмцээнийг орхих болсон тухайгаа орчуулагчаараа дамжуулан хүргэлээ.

Тэмцээнийг орхих болсон шалтгаанаа дэлхийд гялалзах ирээдүйн хоёр залуу одтой өрсөлдөж байгаа бөгөөд тэдний аль нэгэнд амжилтанд хүрэх замыг нь чөлөөлж өгмөөр байна гэлээ. Ингэснээр финалын шатанд Энэтхэгийн 12 настай төгөлдөр хуурч, Казакстаны дуучин 12 настай Данэлия Тулешова нар шалгаран үлдлээ.

Харин шүүгчдийн дунд маргаан үүсч, нэгэнт эхэлсэн бол дуусгах ёстой, юунд орж зорьж байгаагаа мэдэж орж ирсэн учраас тэмцээний дүрмийг хүндэтгэх ёстой, урлаг өөрөө ийм замаар л амжилтанд хүрдэг тэдэнд амжилтанд хүрэх цаг хугацаа хангалттай бий гэх зэрэг олон санал шүүмжлэл гарсан ч эцэст нь түүний хүсэлт хүндэтгэн үзээд ёсоор болголоо. 

Дашрамд дурдахад, уг тэмцээнд манай улсаас “Авьяаслаг Монголчууд” шоуны 2016 оны шилдэг оролцогч О.Энх-Эрдэнэ амжилттай оролцож хоёрдугаар шатанд Энэтхэгийн төгөлдөр хуурчид 10 оноогоор ялагдаж тэмцээнээс хасагдсан.

Мөн энэхүү тэмцээнд дуучин, продьюсер Rockit Bay буюу О.Баярсайхан шүүгчээр оролцож байгаа билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.