"Архангай Алтан Дорнодын Дайчид" баг үндэсний лигийн аваргын төлөө тоглоно

Twitter Print
2019 оны 03-р сар 14-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Үндэсний лигийн тэргүүн хэсгийн плей-оффын эхний шатанд шилдэг дөрвөн баг өрсөлдөж байгаа билээ. Энэ удаад Сүхбаатар Альянс Тех болон Ховд Шонхорууд багуудын цувралын тав дахь тоглолт боллоо. Тус тоглолтын эхнээс тэнцүүхэн өрсөлдөөн явагдсаар хоёрдугаар хагас эхэлсэн юм.

Гэхдээ хоёрдугаар хагаст Сүхбаатар Альянс Тех хамгаалалтанд нягт байж бөмбөг таслалтаас оноонуудыг авч байснаар оноогоор илүүрхэж эхэлсэн. Улмаар 106-98 харьцаатай Сүхбаатар аймаг хожиж цувралыг 3-2 болголоо.

Тус тоглолтын шилдгээр 21 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалтыг өгсөн З. Энхтөр нэрлэгдлээ. Дайчид дөрвөн жил дараалан аваргын төлөө шалгарч чадлаа Үндэсний лигийн эхний шатанд Архангай Алтан Дорнодын Дайчид болон Өвөрхангай Тэнүүн Өлзий багууд учраа таарсан билээ.

Тэгвэл хоёр багийн цувралын шийдвэрлэх тав дахь тоглолт Тэнүүн Өлзйи Агар центрт боллоо. Тоглолтын эхнээс Дайчид илүү явсаар эцсийн шүгэл дуугарахад 113-109 харьцаатай хожлоо. Дайчид багаараа тоглолтын турш 15 холын шидэлтийг унагасан нь хожил авах хамгийн том шалтгаан байжээ.

Энэхүү тоглолтод Т.Санчир 34 оноо, 9 самбар авч багаа тэргүүлсэн бол лигеонер төвийн тоглогч А.J West 24 оноо, 12 самбар, 6 хаалт хийж талбайн бүх талд жигд байсан юм. Архангай Алтан Дорнодын Дайчид баг ийнхүү Сүхбаатар Альянс Тех болон Ховд Шонхорууд багуудын хожсонтой аваргын төлөө тоглохоор боллоо.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.