Дэлхийн 50 улсад Boeing 737 Max-8 онгоцоор үйлчлэхээ түр зогсоогоод байна

Twitter Print
2019 оны 03-р сар 14-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Боинг компанийн Boeing 737 Max-8 онгоцны аюулгүй байдлын талаарх асуудалд анхаарлаа хандуулах улс орнуудын тоо нэмэгдсээр байна.

Boeing 737 Max-8 загварын онгоц 6 хүрэхгүй сарын зайтай осолдсонтой холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Америкийн агаарын тээврийн компаниудыг Boeing 737 Max-8 болон Max-9 загварын онгоцоор үйлчлэхээ нэн даруй зогсоох шийдвэр гаргажээ.

Боинг компанийн зүгээс дэлхий даяар Boeing 737 загварын онгоцыг агаарын тээврийн үйлчилгээнээс түр хасахыг анхааруулсан юм. Одоогийн байдлаар дэлхийн 50 улс тус загварын онгоцоор үйлчлэхээ зогсоогоод байна.

Өнгөрсөн ням гарагт Этиопийн Ethiopian Airlines компанийн зорчигч тээврийн Boeing 737 Max-8 онгоц осолдож, онгоцонд байсан 157 хүн бүгд амиа алдсан юм. Тэгвэл өнгөрсөн жилийн 10-р сард Индонезийн Lion Air компанийн Boeing 737 Max-8 загварын онгоц мөн л адил нөхцөл байдалтайгаар далайд осолдож, 189 хүний аминд хүрсэн билээ.

Индонезид осолдсон онгоцны ослын шалтгааныг одоог хүртэл шалгаж байгаа бол Этиопд осолдсон онгоцны хар хайрцгийг шинжлүүлэхээр Францын нийслэл Парис хот руу илгээжээ.

Эх сурвалж: cnn.com

Содномцэрэнгийн Золзаяа

mongolcom.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.