2.3 тэрбум хэрэглэгчтэй Facebook нийгмийн сүлжээнд доголдол гарчээ

Twitter Print
2019 оны 03-р сар 14-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Facebook нийгмийн сүлжээнд томоохон хэмжээний доголдол гарч, тус сүлжээний гол гол үйлдлүүд ажиллахгүй байгаа талаар дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлж байна.

Тус нийгмийн сүлжээнд хамгийн сүүлд ийм томоохон хэмжээний доголдол 2008 онд гарч байсан ба тэр үед 150 сая хэрэглэгчидтэй байсан Facebook-ыг өнөөдрийн байдлаар сардаа 2.3 тэрбум хүн идэвхтэй хэрэглэж байгаа билээ. F

acebook компанийн эзэмшлийн Инстаграм болон мессенжерийн үйлчилгээ үзүүлдэг Messenger, WhatsApp аппликэйшнүүдийн ажиллагаа ч мөн адил доголдсон байна. Доголдол юунаас болж үүссэн талаар ямар нэг мэдээлэл байхгүй байгаа ч Facebook компаниас гаргасан мэдэгдэлд, “Бид асуудлыг аль болох хурдан шийдэхийг бүх чадлаараа хичээж байна. Доголдол нь DDoS цахим халдлагатай холбоогүй болохыг баттайгаар мэдэгдэж байна.” хэмээн онцолсон байна. 

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний доголдол лхагва гарагийн өдөр эхэлсэн ба хэрэглэгчид пост нийтлэх боломжгүй болсон талаар гомдол мэдүүлж эхэлжээ. Инстаграм аппликэйшний хэрэглэгчид мэдээллийг шинэчлэх, шинээр пост хийх боломжгүй болсон бол суурин компьютероос Мессенжер ажиллахгүй байсан талаар тус тус мэдээлжээ. Сүлжээний доголдол илрүүлэгч DownDetector цахим хуудасны мэдээллээр Facebook нийгмийн сүлжээний доголдол ганц АНУ-аар тогтохгүй дэлхийн ихэнх улс оронд үүссэн болохыг харж болох юм.

Түүнчлэн албан байгууллагуудын дотоод харилцаа холбоонд ашиглагддаг Facebook Workplace мөн доголдсон нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлсөн байна.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.