Бразилд сурч байсан сургууль руугаа халдаж, 9 хүний аминд хүрлээ

Twitter Print
2019 оны 03-р сар 14-нд 14:04 цагт
Мэдээний зураг,

Бразилийн Сан Пауло хотын ойролцоох сургууль руу зэвсэгтэй этгээдүүд халдаж, гал нээсний улмаас 8 хүний амь үрэгдэж, 10 гаруй хүн шархдсан талаар Бразилийн Глобо суваг мэдээлж байна.

Гал нээсэн хоёр этгээд тус хэргийг үйлдэхээсээ өмнөхөн машин хулгайлж, машины эзэн болох ойролцоо байрлах дэлгүүрийн эзнийг буудан хөнөөсөн байжээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гэмт этгээдүүд 17 ба 25 насных бөгөөд өмнө нь тус сургуульд сурч байсан. Халдлага үйлдсэнийхээ дараа тэд амиа егүүтгэсэн байна.

Хэрэг орон нутгийн цагаар өглөөний 9:30-д гарсан ба энэ үеэр хичээлийн завсарлага болж таарсан байна. Тус сургуульд 6-18 насны бага болон дунд ангийн 1000 орчим сурагчид хичээллэдэг ба халдлага гарах үеэр сургууль дээр зөвхөн дунд ангийн сурагчид байсан байна.

relatives outside school in suzano after shooting


Гэмт этгээдүүдийн суманд өртсөн сургуулийн 2 ажилтан, 5 сурагч амь насаа алдсан бол, 17 хүн ойролцоох эмнэлэгт хүргэгджээ.

Цагдаагийн шуурхай алба дуудлага өгсөнөөс хойш 8 минутын дараа хэргийн газар ирсэн ба сургуулийн ойр орчмыг бүсэлсэн байна.

 

Policemen are seen at the Raul Brasil school after a shooting in Suzano
Галт зэвсгийн тусламжтайгаар үйлдсэн гэмт хэрэг Бразилд элбэг гардаг ч сургуулийн хүүхдүүд рүү галт зэвсэгтэй халдсан тохиолдол бараг байдаггүй аж. Хамгийн сүүлд 2011 онд Рио де Жанейро хотын сургууль руу зэвсэгт этгээд халдан 12 сурагчийн аминд хүрсэн юм.

Map of where the shooting took place

Өнгөрсөн 1-р сард албан тушаалаа хүлээн авсан Бразилийн Ерөнхийлөгч Жэйр Болсонаро сонгуулийн кампанит ажлынхаа үеэр иргэдэд өгсөн амлалтынхаа дагуу галт зэвсэг эзэмших тухай хуулийг зөөллөсөн билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.