
Украины дайны эргэн тойронд: Бельгийн Ерөнхий сайд Александр Де Крогийн мэдэгдсэнээр Бельги улс Украины нийслэл Киев дэх элчин сайдын яамныхаа үүд хаалгыг ирэх долоо хоногоос дахин нээж байгаа аж. Бельгиэс Украинд суугаа элчин сайдаар Питер Ван Де Вэльдэг томилно гэжээ.
Луганск мужийн захирагч Сергей Гайдай ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн энгийн иргэд ихээр амьдарч буй бүсүүдийг бөмбөгдөж байгааг онцолжээ. Тэрээр, "Бөмбөгдөж байгаа газарт нь энгийн иргэд үлдсэн байгаа, гэртээ бас гадаа хашаандаа амьсгал хурааж байгаа зэрэг баримтууд оросуудыг зогсоохгүй байна." хэмээн ярьжээ.
Украины зэвсэгт хүчин Херсон хотын ойролцоо байрлах Оросын армийн хоёр постыг устгасан хэмээн Украины зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Наталья Гуменюк мэдээлсэн байна.
Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба Балид болж буй "Их-20"-ийн уулзалтын үеэр ОХУ-ыг бусад улс орнуудыг үл хүндэтгэсэн, олон улсад тогтсон хууль журмыг зөрчин өөрийн дүрмээр тоглогч хэмээн шүүмжилжээ.
Вашингтон Украин руу холын зайн тусгалт пуужингийн систем нэмж дөрвийг илгээж буй тухай АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Ингэснээр АНУ-ын Украин руу илгээсэн пуужингийн системийн тоо 12 болох аж. Эхний ээлжинд илгээсэн 8 систем украинчуудад Донбасст оросуудын эсрэг тэмцэхэд нь маш их хэрэг болсон гэжээ.
Харин Кремлийн зүгээс Украйнд хийж буй дайн эхлээ ч үгүй байна хэмээн сануулллаа. Украинд хийж буй дайнд Орос улс бүрэн хүчин чадлынхаа өчүүхэн хэсгийг зарцуулж байгаа хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Баяр
(64.119.17.203) 2019-12-19 04:04Мөрөөдчихсөн Хуцдаг хулгайч вэ аан. Зайлж үз .
Хариулах
Irgen
(182.160.40.125) 2019-12-17 19:26Uleehee bolichohooch ee. Songuuliin surtalchilgaag ingeed ehelj bolj bga um uu.
Хариулах