Нислэгийн үед яагаад гар утсаа унтраах шаардлагатай вэ?

Twitter Print
2019 оны 03-р сар 14-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Онгоц хөөрөхөд бэлдэж онгоцны үйлчлэгчид үргэлж тавьдаг шаардлагынхаа дагуу "Гар утсаа бүрэн унтраана уу" хэмээн зарлаад инээмсэглэн алхана. Би хурдхан шиг гар утсаа халаасандаа хийж орхилоо. Надад яаралтай ажлын шаардлагаар зурвас ирэх ёстой хэмээн өөрийгөө зөвтгөв. Гэтэл би ганцаараа биш юмаа, тэнд нэг хүн хайртдаа зурвасаар үнсэлт илгээж, харин хажууд суусан залуу интернэтээр тоглоом тоглоно. Ийм үе таньд хэр их тохиолддог вэ?

Ингэхэд бид гар утас болон бусад цахилгаан хэрэгслээ яагаад заавал унтраах ёстой гэж?

Онгоц хөөрсний дараа 10000 (feet) фийт буюу 3000 метрийн өндөрт орж онгоцны дарга "суудлын даруулгын гэрэл" унтраасан үеэс нисэх багаас бидэнд зөөврийн компьютер, хөгжим тоглуулагч, нислэгийн горимд шилжсэн гар утас зэргийг хэрэглэхийг зөвшөөрдөг.

Харин онгоц хөөрч аюулгүй өндөрт ортол мөн "суудлын даруулгын гэрэл" ассанаас онгоц газардах хүртэл гар утсаа бүрэн унтраах шаардлагатай. Тэгвэл нислэгийн үед энэхүү шаардлагыг биелүүлснээр хэрхэн аюулгүй ажиллагааг хангадаг талаар тайлбарлая.

"Нислэгийн хөдөлгөөнийг хянах цамхаг"-аас Нислэг хөдөлгөөний удирдагч болон агаарын хөлгийн нисгэгчид хоорондоо цахилгаан соронзон долгионоор холбогдож тухайн нислэгт шаардлагатай мэдээллүүдийг солилцдог. Харин таны асаалттай байгаа гар утас бусад цахилгаан хэрэгсэл нисэх багт ирэх ёстой мэдээллийг дундаас нь сарниулдаг.

Тодруулбал, онгоцны чухал систем болох холбоо навигац, хүлээн авагч, онгоцны ойртолтоос сэргийлсэн тоног төхөөрөмжүүд зэрэгт нөлөөлдөг байна.Гар утсаар ярих, интернэт орчинд орох зэрэгт дээд тал нь 0,25 ватт-ын хэмжээтэй радио долгион ялгардаг. Иймэрхүү байдлаар хэдэн арван хэрэгсэл нисэх багийн холбооны долгионд нөлөөлж байна гээд бодоод үзээрэй.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.