М.Энхсайхан, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, С.Ламбаа, Н.Золжаргал, Л.Гантөмөр, П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан гэв

Twitter Print
2019 оны 03-р сар 13-нд 19:57 цагт
Мэдээний зураг,

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрөгч долоо хоногт ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан ч шүүхийн шийдвэргүйгээр баоивчилсан гэсэн үндэслэлээр дараах өдөр нь сулласан байдаг.

Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг дээрх хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй “Генетик” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарын 4 хүнд 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Гэрчийн мэдүүлэг өгч буй тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, ямар нэг саад учруулаагүй. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.