Буудлага спортын холбооны цомын тэмцээн үргэлжилж байна

Twitter Print
2019 оны 03-р сар 13-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Монголын Буудлага Спортын Холбооны цомын 2-р шатны тэмцээн 2019 оны 03-р сарын 11- ээс 16-ны хооронд ТСТ ТӨААТҮГ- ын 50 метр 10 метрийн тирэнд явагдаж байна.

Өчигдѳр урт бууны 3 байдлаас буудах дасгал явагдсан ба эрэгтэйчүүдээс ОУХМ Н.Баяраа 1167, ОУХМ Б.Бишрэл 1153, ОУХМ Ц.Мөнх- Эрдэнэ 1144 оноогоор, эмэгтэйчүүдээс ОУХМ Н.Нандинзаяа 1178, ОУХМ Ч.Нарантуяа 1166, ОУХМ Н.Энхмаа 1161 оноогоор тус тус эхний 3 байрыг эзэллээ. 

Гурван байдлын дасгалыг суугаа, хэвтээ, босоо байдлаас тус бүр 40 сум буюу нийт 120 сумыг 5,6 мм-ийн галтай сумаар бууддаг. 

Тэмцээний эхний ѳдѳр явагдсан 50м-ийн хэвтээ дасгалд ОУХМ Г.Нандинзаяа 625.2 оноогоор МУ-ын рекорд амжилт тогтоолоо. Тэмцээн ѳнѳѳдѳр хийн гар бууны тѳрлѳѳр үргэлжлэн явагдана.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.