Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXX наадам Швейцарь улсад болно

Twitter Print
2019 оны 03-р сар 13-нд 14:24 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн оюутны өвөл, зуны универсиад наадам 2 жилд нэг удаа зохиогддог. Энэ удаагийн наадам манай улсын хойд хөршийн Красноярск хотод энэ сарын 2-ний өдөр нээлтээ хийсэн. Бүтэн 12 өдрийн турш спортын 11 төрлөөр дэлхийн 3000 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Манай улсаас спортын 5 төрөлд 16 тамирчин оролцлоо. Тэр дундаа уран гулгалтын төрөлд монгол охин Гансүхийн Марал-Эрдэнэ өрсөлдөж монголын өвлийн спортын түүхэнд цоо шинэхэн хуудас нээсэн нь онцгой байлаа.

Энэ удаагийн наадамд зохион байгуулагч ОХУ-ын баг 41 алт, 39 мөнгө, 32 хүрэл, нийт 112 медаль хүртсэн амжилтаар бусад орныг тэргүүлсэн бол БНСУ зургаан алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль амжилтаар удаалсан. Япон /5+4+4/, Австри /3+3+0/, Финланд /3+2+7/, Норвеги /3+2+3/, Франц /2+4+7/, Швейцарь /2+2+3/, Герман, Швед /2+1+2/ эхний 10 байрт оржээ.

Монголын оюутан тамирчдын хувьд анх 1991 оны Японы Саппоро хотод болсон наадмаас эхлэн оролцож байсан түүхтэй. Энэ жил 14 дэх удаагаа дэлхийн оюутан тамирчдын өвлийн спортын универсиад наадамд оролцлоо. Өвлийн “Бага олимп” хэмээн яригддаг дэлхийн оюутан тамирчдын универсиад XXX наадам 2021 онд Швейцарь улсад болох тов гарчээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.