
Дунай мөрний дээгүүр гүүр тавих барилгын ажлыг хийж байсан хүмүүс нэн эртний ховор олдвор олжээ. Энэ нь Атилла хааны бунхан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм байна. Түүхийн судалгааны багийнхан одоогоор хэддүгээр зууны үеийн бунхан гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Уг бунханг судалснаар “Хүн” гүрний үеийн хүмүүсийн угсаа, бие физиологийн онцлог зэрэг олон зүйлийг мэдэх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.
“Бурхны ташуур” нэрээрээ алдаршсан Атилла хаан манай эриний 434-453 онд Төв Азийн “Хүн” гүрнийг захирч домогт хаан аж. Энэхүү бунханг олсон дариуд “Юнеско”-гийн соёлын өвийг хамгаалах газар мэдэгдэж, хамтран судлахаар болжээ.
Э. Гүнтөмөр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.