Хүүхдээ дархлаажуулалтанд хамруулаагүй бол сургуульд авахгүй

Twitter Print
2019 оны 03-р сар 18-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Италид заавал хийх дархлаажуулалтанд хүүхдээ хамруулаагүй эцэг эхчүүдийг торгох тухай хуулийн төслийг баталжээ. Дархлаажуулалтандаа хамрагдсан тухай бичиггүй 6 хүртэлх насны хүүхдүүдийг цэцэрлэг, сургуулиас нь хасах арга хэмжээ авах бол 6-16 насны хүүхдүүдийг сургуулиас нь хасахгүй ч эцэг эхийг нь 500 хүртэлх еврогоор торгох гэнэ.

Сүүлийн саруудад Европын орнуудад улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор эрх баригчид тус хуулийн төслийг санаачилсан байна. Энэхүү хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш дархлаажуулалт хамрагдах хүүхдүүдийн тоо эрс өссөн хэмээн Италийн эрх баригчид онцолжээ.

Итали улсын хувьд хүүхдүүд сургуульд орохоосоо өмнө салхин цэцэг, улаанбурхан, татран, гахайн хавдар, улаанууд зэрэг халдварт өвчний эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой аж.

ДЭМБ-ын зөвлөмжөөр хүн амын 95 хувь нь дархлаажуулалтанд хамрагдсан байх ёстой бол Италид энэ тоо 80 хувьд ч хүрээгүй байна. Хүн амын 95 хувь зохих ёстой дархлаажуулалтанд хамрагдсанаар халдварт өвчин дэгдэх магадлал багасдаг ба дархлаажуулалтанд хамрагдаагүй нярай хүүхдүүд болон дархлааны тогтолцооны эмгэгтэй хүүхдүүд халдвар авахаас хамгаалж чаддаг аж.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.