Ким Жон Уны ахын үхэлд буруутгагдаж буй хоёр дахь сэжигтэнг суллахгүй гэж мэдэгдлээ

Twitter Print
2019 оны 03-р сар 14-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бин Мин Малайзийн Гадаад хэргийн сайд Сайфуддин Абдуллатай утсаар холбогдож Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ахын үхэлд буруутгагдаж буй хоёр дахь сэжигтэн Доан Ти Хуоныг суллахыг хүссэн юм. 

Харин Малайзын шүүх аллагыг гардан үйлдэж, даавуунд шингээсэн хортой бодисоор Ким Чен Намыг хордуулсан хэмээн буруутгагдаж буй гол сэжигтэн Доан Тхи Хуонгийг суллахгүй гэдгээ мэдэгдлээ. Уг шийдвэрт сэтгэл дундуур буйгаа сэжигтний өмгөөлөгч мэдэгдээд "Сити Айсяг сулласан бол манай үйлчлүүлэгчийг ч бас суллах ёстой. Тэд шударга бус хандлаа. Тиймээс нэн даруй үйлчлүүлэгчийг минь сулла. Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна" гэлээ.

Малайзийн шүүхээс өнгөрсөн даваа гарагт Доан Ти Хуоны хамт хэрэгт сэжиглэгдэж байсан Индонезийн иргэн Сити Эйсаг суллаж, гэрт нь буцаасан юм. 

Вьетнамын иргэн Доан Ти Хуоны шүүх хурал энэ пүрэв гарагт эхлэх аж. Түүний өмгөөлөгчид Доан Ти Хуоныг Сити Эйсагийн адилаар цагаатгахыг Малайзийн засгийн газраас хүсээд байгаа аж. 

Доан Ти Хуон, Сити Эйса болон ор сураггүй алга болсон Хойд Солонгосын 4 иргэнийг 2017 онд Малайзийн нисэх онгоцны буудал дээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намыг хортой бодисын тусламжтайгаар хөнөөсөн хэрэгт буруутгаад байсан билээ. 

Ким Жон Намын аллагад сэжиглэгдэж байсан хоёр бүсгүй өөрсдийгөө телевизийн хошин нэвтрүүлэгт оролцож байна гэж бодож байсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн юм. 

Малайзийн Прокурорын албанаас Сити Эйсаг суллах болсон шалтгаанаа одоог хүртэл тайлбарлаагүй ч Индонезийн эрх баригчид өөрийн улсын иргэнийг суллахын тулд шаргуу ажилласан талаар Ассошиэйтэд пресс агентлаг онцолжээ.



Вьетнамын хувьд хэдхэн хоногийн өмнө Ким Жон Намын дүү Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Америкийн төрийн тэргүүн Доналд Трамп нарын уулзалтыг зохион байгуулсан билээ.

Индонезийн эрх баригчдын мэдээлж байгаагаар тус улсын засгийн газрын шаргуу ажлын үр дүнд Сити Эйса суллагдсан ба Малайзид ажиллаж байсан цагаач бүсгүй “Хойд Солонгосын тагнуулынхны арга зальд автсан байснаа мэдээгүй” болохыг дурджээ.

Өнгөрсөн даваа гарагийн шүүх хурлын дараа Доан Ти Хуоны өмгөөлөгч Сити Эйсаг сулласан явдал нь Доан Ти Хуонд шудрага бус санагдсан болохыг мэдэгдсэн юм.

Хэргийн сэжигтэн хоёр бүсгүйн өмгөөлөгчид өмнө нь энэхүү улс төрийн зорилготой аллагад Куала Лумпур дахь Хойд Солонгосын элчин сайдын яам холбоотой байж болзошгүй талаар мэдэгдэж байжээ. Түүнээс гадна хоёр бүсгүйд гэмт хэрэг үйлдэх ямар нэг сэдэл байсныг прокурорын зүгээс нотолж чадаагүй гэнэ.

Малайзийн эрх баригчдын хувьд тус хэрэгт Хойд Солонгосын талыг буруутгахгүй байгаа ба тус хэргийг улс төржүүлэхийг хүсэхгүй байгаагаа удаа дараа мэдэгдсэн юм.

Ким Жон Нам нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах бөгөөд олон жилийн турш гадаадад амьдарч байжээ. Түүнийг Ким Жон Уны дэглэмд аюул учруулж болзошгүй хэмээн үзэж байсан юм.

Эх сурвалж: https://news.yahoo.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.