Д.Хувьтѳгѳлдѳр: Хоёр хүүхдээ цэцэрлэгт байхад нь орхиод явсан, энэ л миний буруу үйлдэл...

Twitter Print
2019 оны 03-р сар 13-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар саатуулагдсан Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг сулласан шүүгч Х.Идэрийн аав Д.Хувьтөгөлдөр Эрдэнэт үйлдвэрээс цалинжиж байна хэмээн мэдээлэл гарсны дараа Д.Хувьтөгөлдөр дараах тайлбарыг өгчээ. Д.Хувьтөгөлдөр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, АН-ын анхдагч гишүүдийн нэг юм. 

"Эрдэнэтийн 49 хувь гэдэгтэй би ямар ч холбоогүй. Би 2000 оноос хойш ямар ч ажилгүй гудамжинд лааз өшиглөж байгаад өөрөө хөөцөлдөж байж шинээр байгуулагдсан Эрдэнэт үйлдвэрийн харъяа эмнэлэгт ашиглалтанд ороогүй байхад нь арга зүйч нэрээр ажилд орсон нь үнэн. Гэхдээ энэ эмнэлгийн нэрээр мөнгө завшиж байгаа явдлыг баримттай нь гаргаж танилцуулсны төлөө өрөөсөн бөөрөө авахуулаад ухаангүй хэвтээд хагалгаа хийлгэсэн тэр өдөр намайг зайлуулах гээд ажлаас халах тушаалыг тэр 49 хувь гэгчид хамрагдаж байгаа Даваацэрэн, Даваасамбуу, Батдэлгэр нар гаргасан.

Гэвч ажлаас үндэлэлгүй халж чадахгүй болохоор 3 сарын цалингаа аваад ажлаас гар гэсэн. Дахиж надад ажил олдохгүй тул манаач ч болсон хийе гэхэд орон тоо байхгүй гээд бидний 10-аад хүнийг сул зогсолт гэдгээр халхавчилж тушаал гаргачихаад өөрсдөө ажлаа өгөөд зугтсан. Дараагийн 49 хувьд хамрагдах Орхон мэт хүмүүс мөн л орон тоо байхгүй тэтгэвэрээ тогтоолго гэсэн.

Шинээр батлагдсан хуулиар миний тасралтгүй ажиллах долоон жил хүрэхгүй тул юу ч хамаагүй хийе гэхэд мөн л ажил өгөөгүй. Саяхан тэтгэвэрт нь хүчээр гаргахаар тушаал бэлдсэн байсан. Уг нь тэтгэвэрийн нас 65 гэж сонссон.

Би Ардчиллын төлөө Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, мөн талбайгаас баригдаж хоригдож явсан. Ямар гэм хийснээ мэдэхгүй байж одоо алуулж цаазлуулах хүний тоонд орсон юм бол.

Их Хурлын гишүүн байхдаа ард түмнээс Олон жил эрх барьсан нам уучлал гуйгаагүй байхад миний бие Улс төрийн хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох тухай хууль, ядарсан хоригдлуудад Өршөөл үзүүлэх тухай хууль зэрэг 40 гаруй хууль санаачлан батлуулсан.

Энэ миний улсад учруулсан гэм юм байлгүй. Нэг төгрөг ч би хулгайлаагүй, завшаагүй. Надад унах машин битгий хэл унадаг дугуй ч байхгүй. Кассандаа нэг төгрөг ч байхгүй. Тэр данс гэж байдаг бол шалгаарай. Өнөөдөр орох оронгүй түрээсийн байранд амьдарч байна. Эрдэнэтэд ирээд шалгасан ч болно.

Нэр гараад байгаа хоёр хүүхэд миний хүүхэд мөн. Харамсалтай нь залуу насны гэнэн байдлаас хоёр хүүхдээ цэцэрлэгт байхад нь орхиод явсан. Би өсгөж чадаагүй ээж нь өсгөсөн. Энэ л миний жинхэнэ буруу үйлдэл. Тэр 49 хувь гэгчтэй холбоотой хүмүүс л миний амьдралаар тоглож байна. Байдлыг газар дээр нь ирж үзчихээд дараа нь ална уу, цаазлана уу, намайг гадуурхаад байгаа хүмүүс түүнийгээ гүйцэтгэ. Тэртээ тэргүй надад өвчний улмаас амьд явах нас багассан. Тэрний дараа юугаа бичнэ үү бичицгээ. Би хийх юмаа хийсэн гэж боддог. Харин улс орон ард түмний эсрэг юу ч хийгээгүй шүү. Д.Хувьтөгөлдөр" гэсэн байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.187.242) 2019-03-17 20:39
      • 0
      • 0

      ODOO SUL TSALINJDAG N UNEN YUM BISHYY

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.124) 2019-03-16 10:39
      • 0
      • 0

      ХУВЬТӨГӨЛДӨРИЙН ХИЙСЭН ЗҮЙЛ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.ХӨӨРХИЙ.

      Хариулах

    • Зочин

      (202.179.25.176) 2019-03-15 12:39
      • 0
      • 0

      Уг нь ардчилалын тэмцэгчдийн нэг байсан нь үнэн байх шүү. 2 хүү нь л эцэг эхийнхээ чихийг халууцуулахгүй байж болоогүй юм байхдаа .Ээж нь бас дажгүй сайхан эмэгтэй дээ

      Хариулах

    • Уншигч

      (124.158.111.65) 2019-03-13 18:38
      • 0