Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад бүх талын, улам хүчтэй дэмжлэг үзүүлнэ

Twitter Print
2019 оны 03-р сар 13-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 6-нд, БХАТИХ-ын XIII сонгуулийн БХХ-ны II чуулганы хэвлэлийн төв хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны албаны хүмүүс "Эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг түлхүү ахиулъя" сэдвийн хүрээнд гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад харуулжээ. Хэвлэлийн бага хуралд Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн хэлэхдээ: 2018 онд Хятадын бүтэн жилийн эдийн засгийн үзүүлэлтүүд зохих орон зайд үйл ажиллагаа явуулж, GDP-ийн нийт хэмжээ 90.03 их наяд юаньд хүрсэн. Жилийн дундаж ханшаар тооцвол, ерөнхийдөө 13.6 их наяд ам.доллартой тэнцэж, өсөлтийн хурд нь 6.6 хувь буюу 1.4 их наяд ам.долларт хүрсэн. Ийнхүү эдийн засгийн өсөлтийн хурдаар дэлхийн таван том эдийн засгийн цогцыг тэргүүлсэн гэжээ.

БХАТИХ-ын XIII сонгуулийн БХХ-ны II чуулганд өргөн барьсан, одоо хянан хэлэлцүүлэх засгийн газрын ажлын тайланд, энэ оны Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол гол зорилтыг дурджээ. Үүнд ДНБ-ий өсөлтийн хэмжээг 6-6,5 хувь хүргэх зорилт тавьсан байна. Урьдчилсан зорилт нь өндөр чанартай хөгжлийг дэмжих шаардлагыг тусгасан төдийгүй Хятадын хөгжлийн бодит байдал, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилготой уялдан нийцэж байна хэмээн тайланд дурджээ. Энэ оны Хятадын эдийн засгийн хөгжлийн тухай Хэ Лифэн хэлэхдээ: "Хятадын эдийн засаг тогтвортой хөгжих хандлагаа хэвээр хадгалж, энэ оны товлосон зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ .

Дэлхийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын сэргэлт удааширч, олон улсын худалдааны харилцаа ээдрээтэй, өөрчлөлт ихтэй нөхцөлд 2018 онд Хятад улсын гадаадын хөрөнгийг ашигласан хэмжээ дахин шинэ рекорд тогтоож, гадаадын 135 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг бодитоор ашигласан нь 2017 оныхоос 3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ шинээр байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 70 хувиар нэмэгджээ. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын халуун цэг хэвээр байна.

Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд Хөгжил өөрчлөлтийн үндсний хорооны дэд дарга Нин Жиже: Хятад улс улам нээлттэй хэлбэрийн эдийн засаг хөгжүүлэхийг баримталж, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулах үед тэднийг дотоодын иргэдтэй адилхан нөхцөл боломжоор хангаж, сөрөг жагсаалт хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэн, урамшуулж, гадаадын бизнесменүүдийг улам таатай бизнесийн орчноор хангана гэжээ.

"Нэгд, сөрөг жагсаалтыг багасгах. Хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, үйлчилгээний салбарыг илүү нээлттэй болгож, улам олон салбарт гадаадын хөрөнгө дангаараа хөрөнгө оруулахыг зөвшөөрнө. Энэ онд гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх сөрөг жагсаалтыг багасгаж, чөлөөт худалдааны туршиц бүсэд улам нээлттэй бодлого хэрэгжүүлж туршиж үзнэ. Хоёрт, урамшуулалыг өргөтгөнө. Энэ онд "Гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах үйлдвэрийн жагсаалт"-ыг шинээр нийтэлж, гадаадын хөрөнгө оруулалтын хүрээг өргөтгөн, сайшаан дэмжиж буй, импортоор оруулах төслийг үргэлжлэн гаалийн татвараас чөлөөлж, аж үйлдвэрт ашиглах газар талбайд хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Гуравт, зөвшөөрлөөс өмнө хойно, дотоодын иргэдтэй адил хөнгөлөлт үзүүлнэ ” гэжээ.

Тэрээр: Ирээдүйд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлжлэн дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалттай улам олон том төсөл хэрэгжүүлнэ гэжээ.

"Бид холбогдох салбар, орон нутгийн захиргаатай бүртгүүлэх зэрэг удирдлагын дүрмийг хялбарчлах, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслийн үйлчилгээний ажлыг дэмжих талаар харилцаж байна. Өнөөгийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай хоёр ээлжийн төсөл боловсруулаад байгаа бөгөөд гурав дахийг удахгүй боловсруулна" гэжээ

Эх сурвалжийн мэдээлснээр, одоо чуулж буй XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган удахгүй гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг авч хэлэлцэнэ. Нин Жиже хэлэхдээ: Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад бүх талын, улам хүчтэй хуулийн баталгаа болно гэжээ.

Эх сурвалж: Хятадын Олон улсын радио

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.