Хүндийн өргөлтийн өсвөрийн дэлхийн аваргаас Г.Энэрэл анхны медалийг хүртлээ

Twitter Print
2019 оны 03-р сар 13-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

Өсвөр үеийн Хүндийн Өргөлтийн ДАШТ энэ сарын 9-16-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вeгас хотод болж байна. ОУХМ Г.Энэрэл 71 кг-ийн жинд 105 кг-ийг түлхэж хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монголын хүндийн өргөлтийн спортоос Өсвөрийн дэлхийн аваргын анхны медальтан төрөн гарч байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Энэрэл, Б.Хонгорзул нар дасгалжуулагч Х.Одхүүгиин хамтаар өрсөлдөж байна. 

Манай улсын хоёр тамирчин хоёулаа 17 настай юм. Өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальтан Г.Энэрэл, Үндэсний шигшээ багийн хамт олон, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч багш Ц.Батзаяа нарт баяр хүргэе.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.