Хавдрыг витаминаар эмчлэх нь

Twitter Print
2021 оны 02-р сар 04-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

2003 онд Америкийн Bethesda хотод Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн зохион байгуулсан антиоксидантаар хавдар эмчлэх тухай зөвлөгөөн болсон байна. Энд нэрт эрдэмтэн dr. Bruce Ames (бодисын эсийн мутац үүсгэдэг эсэхийг шалгадаг Амес-ийн тестийг бий болгосон), Memoriał Sloan-Kettering Cancer Center-н судлаачдын багийг удирддаг Dr. David Gold зэрэг олон нэрт эрдэмтэд оролцсон байна.

Энэ зөвлөгөөний үед Dr. Bruce Ames, Dr. David Gold, Dr. Michael J. Gonzales, Dr. Jorge R.Miranda-Massari, Dr. Niel Riordan зэрэг олон эрдэмтэд цаг хугацаа болон санхүүгээ хэмнэх үүднээс нэг баг болж судалгаагаа нэгтгэж ажиллах тухай тохиролцсон байна. Эд нар өөр өөр газар ажилладаг ч гэсэн нэгнийхээ хийсэн судалгааг давтахгүй мэдээллээ байнга солилцож байх талаар санал нэгдсэн байна. Энэ эрдэмтэд шинэ багтаа RECNAC гэж нэр өгөн ажлаа эхэлсэн. Витаминаар хавдар эмчилж байсан эрдэмтдийн судалгааг нэгтгэж боловсруулан гаргасан байна. С-витамин эрүүл эсийг огтхон ч гэмтээхгүйгээр зөвхөн хавдрын эсийг исэлдүүлж үхүүлдэг болохыг дахин нотолжээ.

1.С-витамин 10-75 гр

2.Олон витамин нэгтгэсэн сайн чанарын мультивитамин

3.Коэнзим Q 10 (Ubichinol ) 100-300 мг

4.Д-витамин 10000 оун -1 удаа

5.R-ALA 300 мг 1-2 удаа

6.Омега -3 1000мг 1-2 удаа

7.Кверцетина 200-400 мг

8.Пробиотик(Бактерийн бэлдмэл)

9.Иод 25 мг

10.Селен 200-400 мкг

11.Acetylo-L-Karnityna 500 мг-2 удаа

12.Хоол боловсруулах фермент 2-4 ш өдөрт 3-4 удаа

Эдгээр эмчилгээг хийж олон хавдартай хүмүүсийн насыг уртасгаж байна. Жишээ нь: I.M гэдэг эмч 49 настай байхдаа хөхний хавдар 3-4 үе гэсэн онош тавиулж лумпэктоми (хөхний хавдрыг нь авч хөхийг нь үлдээх) хагалгаа хийлгэж хими, радио эмчилгээ хийлгэх ёстой байв. Химийн эмчилнээ хийлгээд 10 кг турж маш их ядарч байсан тул дараагийн эмчилгээсээ таталзаж Мексик, Салвадор, Колумб улсад натурал эмчилгээ хийлгэж байгаад буцаж очиход нь хавдрын эмч нар түүнийг эмчлэхээс татгалзсан тул Порторикогийн Их Сургуульд RECNAC-ийн эрдэмтэдтэй зөвлөлдөж витамин эмчилгээ хийлгэж бүрмөсөн эдгэрч сүүлдээ тэнд үлдэж RECNAC-н зохицуулагч болж, үлдсэн амьдралаа хавдартай өвчтөнүүдэд зориулахаар шийдсэн байна.

R.J гэдэг ахмад дайчин 55 настайдаа уушигны хорт хавдартай болсон ба яг энэ үед түүний эмэгтэй дүү C.J гэдэг эмч бас уушигны хорт хавдар гэсэн онош тавиулсан байна. Ах нь RECNAC-ийн витамин эмчилгээ хийлгэж эмч дүү нь хавдрын эмч нараар эмчлүүлсэн байна. Хэдэн сарын дараагаас ахын бие сайжирч 2 жилийн дараа бүрэн эдгэрсэн, харин эмч дүү нь 6 сар л амьд байсан байна. Иймэрхүү жишээ олон бий. Ингэж энэ эрдэмтэд хавдрын витамин эмчилгээг гүнзгийрүүлэн судлахын хамт олон хавдрын өвчтэй хүмүүсийг эмчилж насыг нь уртасгаж байгаа билээ. Витамины дутагдал олон өвчин түүний дотор хавдар үүсгэдэг болохыг энэ судлаачид баталсан байна.

Жишээ нь: Савны амсрын хавдартай эмэгтэйчүүдэд коэнзим Q10, E -витамин лизин умай болон савны амсрын эсэд байхгүй болсон байдгийг олж тогтоосон байна. Тиймээс энэ хавдраас сэргийлэхийн тулд энэ 3 зайлшгүй хэрэгтэй бөгөөд дээр нь С-витамины дутагдалгүй байх ёстой.

Германы эрдэмтэн Dr. Matthias Rath-р ахлуулсан "Молекуларная медицина" нэртэй Калифорни-д байдаг судлаачид 10 жил судалгаа хийж хавдрын өсөлтийг зогсоохын тулд метастазыг зогсоох ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Хавдрын эс өөрөөсөө фермент ялгаруулж эргэн тойрон байгаа эрүүл эсийг хайлуулж хүрээгээ тэлдэг тул энэ процессыг сааруулж хязгаарлахын тулд холбогч эдийг бүрдүүлдэг колаген, эластиныг бэхжүүлж тасрахгүй болгох ёстой гэж үзсэн байна. С-витамин, лизин, пролин нь эластин, колагеныг бий болгож холбогч эдийн гэмтлийг зогсоож, холбогч эдийг бэхжүүлдэг болохыг баталжээ. Энэ 3 хүний биед бий болдоггүй гаднаас авах шаардлагатай.

Туршилтын хулганы С-витамин үүсгэдэг GLO гэдэг ферментийг нь идэвхгүй болгоод арьсны хавдрын эс суулгаж нэг хэсэгт нь С-витамин байнга уулгаж , нөгөө хэсэгт нь С-витамин уулгахгүй байж ажигласан байна. Хэсэг хугацааны дараа С-витамин уугаагүй хулганы хавдар нь томорсон байхад С-витамин уусан хулганы хавдар томроогүй гадна талаараа хамгаалалтын бүрхүүлтэй болсон байжээ. Үүгээр С-витамин холбогч эдийг бэхжүүлж хавдрын эс тархахаас хамгаалдаг болохыг баталсан байна. Үүнээс гадна холбогч эдийг бэхжүүлэхэд лизин маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. (Лизин нь экзогенный буюу хүний биед үүсдэггүй гаднаас авдаг 8 аминхүчлийн нэг юм). 70 кг жинтэй хүнд 10 кг уураг байдаг ба үүний 50 % нь холбогч эд болох эластин, колаген байдаг. Лизин нь холбогч эдийн 12% -г бүрдүүллэг ба 600 гр байх ёстой. Хавдраас урьдчилан сэргийлэх болон хавдрыг эмчлэхэд лизин зайлшгүй хэрэгтэй бөгөөд хавдрын үед өдөрт 10 гр хэрэглэх шаардлагатай болдог байна .

Хавдрын өсөлтийг зогсоохын тулд:

1.Холбогч эд үүсэх явцыг түргэсгэж холбогч эдийг бэхжүүлэх

2.Холбогч эдийг бат бэх болгож хавдрын ялгаруулдаг ферментээс хамгаалах

3.Хавдрын эс өөртөө судас үүсгэхийг нь зогсоох

4.Хавдрын эсийг үхдэг болгох ( апоптоз)

Эдгээрийг хэрэгжүүлбэл хавдрын өсөлтийг зогсоож болно гэж үзсэн байна. Үүний тулд С-витамин, лизин, пролин, аргинин, н-ацетилцистеин( NAC), EGCG -(ногоон цайнд байдаг), кверцетин, селен, зэс, манган агуулсан EpiQuercican гэдэг бэлдмэл гарган авсан байна. Энэ бэлдмэл Европ, Америкт зарагддаг ба 40 гаруй төрлийн хавдарт сайнаар нөлөөлдөг байна.

Barbel Saliger гэдэг эмэгтэй 48 настай байхдаа хөхний хавдартай болж зүүн хөхөндөө ампутац хийлгэж дараа нь 14 цикл хими эмчилгээ хийлгэж хамаг үс нь унаж, остеопорозын сүүлийн шат гэсэн нэмэлт онош тавиулж хөл дээрээ зогсож чадахгүй болж тэргэнцэр дээр явдаг болсон байна. Бүх бие нь шархирч өвдөж байсан тул цаашдын хими болон гормон эмчилгээнээсээ татгалзаж өөр эмчилгээ хайж EpiQuercican-г ууж эхэлсэн ба 3 сарын дараа өвдөлт нь намдаж 6 сарын дараа хөл дээрээ босдог болж сүүлдээ бүрмөсөн эдгэрсэн байна.

Werner Pilniok гэдэг эрэгтэй 1999 оны 9 сард урьдчилан сэргийлэх үзлэгээр уушгиндаа 1,5 см хавдартай гарч зүрхний өвчтэй байсан тул мэс заслаас татгалзаж EpiQuercican-ийг ууж эхэлсэн ба 2000 оны 4 сард шинжилгээгээ давтахад ямарч үлдэгдэлгүй бүрмөсөн эдгэрсэн байжээ.

Канадын психиатрын эмч Абрам Хоффер хавдрын сүүлийн шатанд байгаа өвчтөнүүдэд С-витамин 1000мг-12 удаа, В3 500мг -3 удаа, В-витамины комплекс, Е-витамин, А-витамин болон бусад витамин минералуудыг уулгаж 2-5 жил насыг нь уртасгасан тухай бичсэн байгаа. Витамин хэрэглэсэн хавдрын өвчтөнүүдийн өвдөлт нь намдаж, хоолондоо дуртай болж, биеийн байдал, сэтгэл санаа нь сайжирдаг тухай олон судлаачид бичсэн байна.

Витамин хорт хавдраас хамгаалахаас гадна, хавдрын өсөлтийг сааруулахад зайлшгүй чухал гэдэг нь эндээс харагдаж байна.

Европ, Америк тивд хавдрыг витаминаар эмчилдэг олон эмнэлгүүд хавдрыг амжилттай эмчилж байхад бид энэ тухай ямарч ойлголтгүй, витамин аюултай гэж суугаад байвал өвчтөнүүд л хохирно. Манай хавдрын эмч нар хавдрын өвчтэй хүмүүсийн 10-15% -г бүрэн эмчилж байгаа байх. Хорт хавдрыг эмчлэх 100% баталгаатай арга гэж өнөөдөр хаана ч байхгүй.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ

2021-2-3

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.