Цус харвалтыг мэдрэх анхны шинж тэмдгүүд

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Арга хэмжээний үеэр нэгэн эмэгтэй хүмүүсийн замд тээгэлдээд багахан гуйвжээ. Тэрээр бүх зүйл хэвийн, шинэ гутландаа дасалгүй тээгэлдчихлээ гэж хэлэв. Арга хэмжээ үргэлжилсээр, бүх зүйл тайван байв.

Арга хэмжээ дууссаны дараахан эмэгтэйн нөхөр бүх хүмүүс руу утасдаж эхнэр нь эмнэлэгт хүргэгдсэн тухай дуулгав. Түүнээс хэдхэн минутын дараа эмэгтэй нас баржээ.

Арга хэмжээний үеэр эмэгтэй цус харвасан байж. Тэр үед хүмүүс цус харвалтын шинж тэмдгийг мэдэж байсан бол түүний амийг аварч чадах байсныг үгүйсгэхгүй. Та ч бас энэ өвчний талаар мэдэж байх ёстой.

Та энэхүү хэрэгтэй мэдээллийг уншихад ердөө ганцхан минут л зарцуулна. Цус харвасан хүнд 3 цагийн дотор тусламж үзүүлж чадвал муу үр дагавраас зайлсхийж болно гэж мэдрэлийн эмч үзэж байна.

Цус харвалтыг тодорхойлох нь:

- Зарим үед цус харвалтын шинж тэмдгийг тодорхойлоход хэцүү байдаг. Харамсалтай нь мэдээллийн дутагдлаас болж нас баралтын тоо ихэсдэг гэж хэлж болно. Цус харвасан хүний тархи хүнд гэмтсэн байх бөгөөд үүнийг нь ойр орчимд байгаа хүмүүс ухаардаггүй. Энгийн гурван асуултаар л цус харвасан эсэхийг тодорхойлж болно.

Үүнд:

1. Тухайн хүнийг инээхийг хүс

2. Энгийн нэг өгүүлбэр хэлэхийг хүс

3. Гараа өргөхийг хүсээрэй.

Хэрвээ эдгээр даалгаврын аль нэгийг л хийж чадаагүй бол яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Бас нэгэн “шинж тэмдэг” нь өвчтөнийг “хэлээ урт гаргах”-ыг хүснэ. Хэрвээ хэл нь мурий буюу нэг тийшээ хазайсан байвал цус харвалтын шинж тэмдэг байх магадлал өндөр.

Эхний ээлжинд хөдөлгөөн багатай тайван хэвтүүлэх шаардлагатай. Мөн хурууны өндөгнөөс нь хатгалт хийж цус шүүрүүлбэл сайн гэдэг юм.

Нэг хүн уг мэдээллийг 10 хүнд тараавал нэг хүний амь насыг аварч чадна гэж эмч нар үзэж байна. Хэн нэгний амь насыг аврах нь лавтайяа...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.