Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь өөрийгөө шалгуулахаар АТГ-т ханджээ

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэрт үүссэн нөхцөл байдал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын луйврын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, гэмт хэрэгтэй тэмцэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг.

Засгийн газрын хуралдааны зүгээс тэмдэглэлээр шүүгч Мишиг овогтой Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон, мөн албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Засгийн газраас АТГ, ШЕЗ-д гомдол гаргахаар шийдвэрлэсэн.

Төрд мөнгө байсаар байтал бусдад давуу байдал олгож, Монгол улсын төр засаг Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах ажиллагаанд оролцохгүйгээр УИХ-аар хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн 32-р тэмдэглэлд нэр дурдагдан оролцсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой хэмээн үзсэн" хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийг “Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан” хэмээн  мэдээлсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь өөрийгөө шалгуулахаар Авлигатай тэмцэх газар ханджээ.

Тэрбээр "хуульч мэргэжлээрээ 20 дахь жилдээ шударга ёсыг эрхэмлэн, өргөсөн тангарагтаа үнэнчээр, шүүгчийн болон хуульчийн ёс зүйг чанд баримтлан ажиллаж буйгаа мэдэгдээл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүдээс “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорейшн” ХХК”д хууль бусаар худалдан авахад ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, засгийн газар тус компанид ялагдсан гурван шатны шүүх хуралд оролцсон төдийгүй аавынх нь эзэмшдэг компани уруу 70 сая америк долларын гүйлгээ хийсэн” гэх мэт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл удаа дараа тараасан тул энэ бүхнийг шалгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.43.243) 2019-03-12 21:24
      • 0
      • 0

      Энэ шүүхэд ажиллаж байгаа нөхдүүд үнэхээр шударга замаар явж байсан юм бол яаж богинохон хугацаанд хэрхэн баяжиж хөлжсөн аргаасаа ард түмэнтэйгээ хуваалцаж,тэр их хөрөнгө мөнгөө яаж олсоноо нотолох хэрэгтэй.

      Хариулах