2018 онд Сирид 1106 хүүхэд амиа алджээ

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

НҮБ: 2018 онд Сирид өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олон тооны хүүхэд амиа алдсан талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлж байна. Сирийн хямрал эхэлсэнээс хойш 8 жил өнгөрч байгаа ба Сирийн хямралын гол хохирогч нь хүүхдүүд болж байгааг UNICEF онцолжээ. Сирийн хямрал эхэлсэнээс хойш 2018 онд хамгийн олон буюу 1106 хүүхэд амиа алдсан байна.

Энэ тоо жил ирэх тусам өсч байгаа ба 2016 онд энэ тоо 600 байсан бол 2017 онд 900 болж өссөн байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлж байгаагаар дээрх тоонд зөвхөн “шууд хүчирхийлэл” буюу агаарын цохилт, бууны сум, тэсрэх бөмбөг зэрэгт өртөж амиа алдсан хүүхдүүдийг багтаасан байна.

Харин дайны шууд бус нөлөө буюу өлсгөлөн, төрөл бүрийн эмгэгээс болж амиа алдсан хүүхдүүдийн тоог үүнд оруулаагүй байна. Түүнчлэн НҮБ-аас хийсэн судалгаагаар боловсрол болон эрүүл мэндийн байгууллагууд руу 250 гаруй удаа халдсан байна. UNICEF-ийн гүйцэтгэх захирал Хэнриэтта Фор, “Иргэдийн дунд Сирийн хямрал дуусч байгаа гэсэн ташаа ойлголт үүсээд байгаа нь санаа зовоож байна. Сирийн нөхцөл байдал яг л 8 жилийн өмнөх шигээ аюултай хэвээр байгаа.” хэмээн ярьсан байна. Түүний хэлж байгаагаар НҮБ-ын Хүүхдийн сан тус бүс нутагт байгаа хүүхдүүдэд боловсрол олгох, эрүүл мэндийн тусламж үзүүлэхийг хичээж байгаа ч энэ нь хангалтгүй байгаа гэнэ.

2018 оны 3-р сарын байдлаар Сирийн хямралын улмаас 5.6 сая сиричүүд эх орноосоо дүрвэж, 6 сая сиричүүд гэр орноосоо дайжихад хүрсэн ба хүмүүнлэгийн тусламж шаардлагатай 13 сая хүн байгаагийн 6 сая нь хүүхдүүд аж. ЮНИСЕФ-ийн Ойрх Дорнодын бүс нутгийг хариуцсан захирал Гийрт Каппилэрэ, “Энэ дайныг яаралтай тайван замаар дуусгавар болгох хэрэгтэй байна. Өдөр болгон гэмгүй хүүхдүүдийн амь нас алдагдаж байгааг зөвтгөх арга алга.” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: https://m.huffpost.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.