Баруунд сургууль төгсөгч монголчуудын дөрвөн шинж төрөл

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

Монголын Баруунд сургууль төгсөгчдийг дараах үндсэн хэв шинжид хувааж болно:

Нэг. "Худал гайхуулагсад

Барууны сургуулийн 1-2-3-6 сар, 1-2 жилийн курс, дамжаа, дадлагыг Барууны бүрэн дээд боловсрол эзэмшсэн гэж намтартаа бичдэг, ярьдаг худал гайхуулагсад. Эд тоогоор маш олон бөгөөд ихэнхдээ хулхи баагийнууд.

Хоёр. "Бор зүрхээрээ зүтгэгч

Өөрийн авъяас чадвар, хичээл зүтгэлээр амжилтад хүрч Барууны сургуульд элсэж сурч, төгссөн жинхэнэ мундагчууд. Эдэнд бүрэн итгэж болно. Гэхдээ тооны хувьд тун цөөн. 

Гурав. "Эцэг эхийн буяныг эдлэгсэд" 

Эрх мэдэл, эд хөрөнгө бүхий эцэг эхийг тусламжийн буянаар Барууны сургуульд суралцаж төгсөгчид. Эдний 10 хүнээс 1-2 нь онц сайн сурч чаддаг ба бусад нь голдуу хулхи баагийнууд. 

Дөрөв. "Намын бодлогын залуучууд" 

Улс төрийн лидер дагах буюу намын залуучуудын байгууллагаар дамжин, намд үнэнчээ харуулсны ачаар Барууны сургууль сурч төгсөгчид. Эдэнд итгэж яагаад ч болохгүй.

Учир нь хүүхэд байхаасаа буруу хүмүүжсэн, Баруунд тагнуулын сургуульд сурсантай адилтгам зан авир, үйлдэлтэй. Эд тооны хувьд нэлээд олон...

Судлаач Д.Ганхуяг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.