Николас Мадуро: Венесуэл улс тоггүй болсон явдалд Доналд Трамп буруутай

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадуро АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Венесуэлийн цахилгаан түгээх сүлжээнд халдсан хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр, “Венесуэлийн цахилгаан түгээх системд цахим халдлага үйлдсэн гол буруутан бол Доналд Трамп. Доналд Трамп Венесуэлийн эсрэг боломжтой бүх арга хэмжээг авна гэж ярьж байсан. Эдгээр арга хэмжээнүүдийн нэг нь цахилгааныг хязгаарлах, цахилгаан түгээх сүлжээнд цахим халдлага үйлдэх юм. Венесуэлийн эсрэг өндөр технологи бүхий цахим халдлага үйлдээд байна. Тийм хүчин чадал бүхий технологи зөвхөн АНУ-ын л мэдэлд л байдаг. Бид үүнийг олж тогтоосон. Одоо нөхцөл байдлыг хэвийн болгохоор ажиллаж байна.” хэмээн мэдэгджээ.

Энэ сарын 7-нд тус улсын Эль-Гури усан цахилгаан станц дээр томоохон хэмжээний осол гарсаны улмаас Венесуэлийн газар нутгийн 70 хувь нь буюу 16 муж нь бүхэлдээ цахилгаангүй болсон юм. Венесуэлийн Цахилгаан эрчим хүчний холбоо уг явдлыг Венесуэлийн эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг хэмээн нэрлээд байгаа аж.

Участники акции в поддержку легитимного президента Венесуэлы Николаса Мадуро в Каракасе

Сөрөг хүчний тэргүүн, Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хуан Гуаидо СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа Николас Мадуро АНУ-ыг цахим халдлага үйлдсэн гэж буруутгах нь утгагүй хэмээн ярьжээ. Түүний хэлж байгаагаар Венесуэлийн эрчим хүчний төв станц нь хуучны аналог системтэй ба ямар нэг сүлжээнд холбогдоогүй байсан аж.

Улс даяараа эрчим хүчгүй болсоны улмаас эмнэлгийн тусламж авч байсан 21 хүн амиа алдсан тухай Националь сонинд бичжээ. Тодруулбал, Монагас мужид 15 хүн, нийслэл Каракаст 4 хүн, Маракай, Маракайбо хотуудад тус бүр нэг хүн нас барсан байна.

Эх сурвалж: https://ria.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.