Та нар казах үндэстэн гэгддэг ч Монгол Улсын иргэд, Эх оронтой ард түмэн гэдгээ бүү мартаарай

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Казахуудад хэдэн үг хэлье. Хүний хүү хүрэн бөөртэй гэж хэлц бий. Гэсэн ч Монголын казахууд бидэнд хүрэн бөөр гаргах ямар ч эрх байхгүй! Хэдийгээр та нар казах үндэстэн гэгддэг ч Монгол Улсын иргэд, Эх оронтой ард түмэн гэдгээ бүү мартаарай. Нэгдмэл нэг цул улс, үндэстний нэг хэсэг байж Монголоо болон монголчуудаа бусадтай нийлж гоочлон доромжлох юм бол тэр Казахстан руугаа явж амьдраач хатуухан хэлэхэд!

Гэтэл бидний газар нутагт үе удмаараа амьдарч ирчээд, бидний газар дээр малаа бэлчээж, бидний татвараар нийгмийн халамж авч, эмнэлэг сургуулиар хангагдаж, дээр нь үндэстний цөөнх гэх нэрийн доор бүхий л давуу эрхийг эдэлж байж буцаад бидэн руу нулимж суух хэн юм бэ?! Яагаад ингээд байдгийн? Яагаад эх орон нэгтнээ адалж, зүхэж явдын? Ямар учир шалтгаан байна?

Муу казах гэдэг гэх гээд байвал битгий эмоор! Наадах чинь тогоо руугаа нулимах шалтгаан огт биш. Казах гэж хэлүүлэх тийм ичгэвтэр зүйл үү? Хүн тэвчихийн аргагүй доромжлол уу? Харин ч казах гэдгээрээ бахархах ёстой бус уу? Бид ч биенээ муу дөрвөд, согтуу буриад, өмхий өөлд, хуншгүй ховдынх, таван шанагныхан энэ тэр гээд л хэлцгээж л байдаг. Тэглээ гээд эх орон гээч эрхэм үнэт зүйл рүүгээ халддаггүй юм!

Дэлхий дээр бүх хасагтаны түүхийг үзэхэд тэд бүгд маш хатуу, хүнд түүхийг туулж, хавчигдан гадуурхагдаж, эзлэгдэн тонуулж, хороогдон устгуулж явсан, зарим газар ч ийм хэвээр байна. Харин Монгол Улс хасаг овгийнхон хоорондоо дайтаж дайжиж ирэхэд ч, манжийн дарлалын үед ч, Чан Кай Шигийн дэглэмийн үед ч, оросуудын явуулсан казахуудын их өлсгөлөнгийн үед ч дүрвэгсдийг хүлээн авч, коммунизмын үеийн их завхралын үед ч хасаг үндэстэнг хавчин гадуурхах бүү хэл нэг хүний толгойноос ширхэг үс ч хөндүүлээгүй шүү!

Харин өөрсдийнхөө элэг нэгтнээ хоморголон цаазлуулж, яргалуулж, эсэргүүнээр хэлмэгдүүлж, цөллөгт явуулж, хавчин гадуурхуулж явсан гунигт явдлаа өөрсдөө л эдэлж, дааж гарсан. Ямар ч хатуу дэглэмийн доор, аль улсын эрхшээлд захирагдаж явахдаа ч казах үндэстэнд хамгийн сайхан нутгаа зааж өгч, хэл соёл, уламжлал заншлыг нь хүндэтгэн, үндсэн боловсролыг нь хүртэл казах хэл дээр явуулахыг зөвшөөрч, харгис коммунизмын үед ч Үндэсний цөөнх болгон өвийг нь хамгаалсан.

Түүх ямар байлаа ч Алтайн хязгаарын улс бид бүгд нэг үндэстэй. Тэр дундаа одоогийн Монголын казахууд бүүр ч илүү монгол туургаас гаралтай. Харин цаашаагаа перс-арабтай холилдсон тураны улсуудтай хошуу холбон сүжрэхдээ нэг л зүйлийг санаарай. Хатуу хахир цагт бус, энхийн ардчилсан энэ үед ч гарал нэг гэх Казахстанчууд чинь таануусыг Оролмаан гэж нэрлээд хавчин гадуурхаж, хөөж туусаар л байгаа шүү. Зах зээлд шилжсэн хамгийн хүнд цаг үед казахууд эх нутгаа орхин элэг буруулсан ч Казахстанд амьжиргаагүй болтлоо ядуурч, эд хөрөнгөгүй болтлоо цөлмүүлж, иргэншилгүй болоод эргээд ирэхэд чинь бид л гараа сунгаж, бид л нийгмийн халамжаар хангаж, бид л хүний хүн гэж нүд үзүүрлэлгүй үүдээ нээсэн. Гомдох, туних, өсөрхөх ёстой бол бид л гомдох ёстой.

Өнөөдөр Баян-Өлгийд Монгол Улсын халамжийн төсвийн ихэнх нь хуваарьлагдаж бна. Баян-Өлгий зээл тусламжийн ихэнхийг хүртэж байна. 3 сая хүний бүтээсэн баялгаас гудрахдаа эх орон нэгтнүүдийнхээ хүчээр амьдарч яваа гэж бодож болоогүй бол ядахнаа гадагшаа бидний түүхийг гутаахад гар нийлэн хэл амаа уралдуулах юув?

Бид тэглээ гээд элсэн цөл рүү цөлөөд, эх хэлийг чинь хориод, шашин шүтлэгийг чинь хаагаад, тал тал руу тараагаад энэ давралыг чинь зогсоовол зогсооно ш дээ. Харин бид л хайрлаж эвийлэх, хамгаалж хаацайлж, үндэс соёлыг чинь өвлүүлэхэд хүчин зүтгээд байхад Өлгийд очсон Монголчуудыг дээрэлхдэг, Монголоор харьцдаггүй, Ховдын хэдхэн торгууд малчдыг гадуурхдаг гэх зүйлс чих дэлссээр байна.

Товчхондоо хэлэхэд битгий давар! Энэ эх орноо эрхэмлэж, нэг цул үнэт зүйлийн нэг хэсэг байж чадахгуй, өрөвдөхөөр өвөр өшиглөөд байгаа шүү. Монголын казахууд шиг хэт эрхэлсэн казахууд энэ дэлхийд байхгүй шүү!

Надад олон сайхан казах найз нөхөд, хамт ажиллагсад бий. Тэд энэ улсад юугаар ч дутаагүй. Хэнд ч гадуурхуулж, ямар ч эрхийг дутуу эдлээгүй. Гэтэл цаашаа элэглэсэн өөдгүй хэдхэн казахын өдөөн хатгалгаар учраа мэдэхгүй хүүхдүүд ч өнөөдөр казахуудыг хөөж гаргахыг уриалах боллоо. Монголчуудаа казахуудад дургүй болгох хогийн санаагаа үтэр түргэн зогсоо хөгийн хужигстанчуудаа! Монголоо гэх сэтгэлтэй казахууд маань ч олноор орж ирж энэ солиорлын зогсоож, Монголчуудын түүхийг гуйвуулахыг зогсоохыг шаард! Энэ хүмүүс хэрэлдээд л яваад өнгөрнө, бид хамт үлдэнэ, үр дагавар нь бидэнд л тусна гэдгийг санаарай!

Эцэст нь хэлэхэд би энэ улсын бүрэн эрхт иргэн гэж чанга дугарч чадах ганцхан л улс та нарт бий. Тэр бол Монгол эх орон чинь юм! Эрхэмлэж яв! Бусад газар та нар үргэлж 2-р сортын хүн л байна. Санаж яв!

Цоггэрэлийн Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.