Футзалын улсын аваргаар "Дэрэн" клуб тодорлоо

Twitter Print
2019 оны 03-р сар 11-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Футзалын УАШТ-ээс эрхээ авсан шилдэг 8 багийн дунд зохион байгуулсан 16, 19 насны Футзалын лигийн тэмцээн өнөөдөр өндөрлөж, дүнгээ гаргалаа. Лигийн 6 тоглолтын дараах байдлаар 5 хожил, 1 тэнцээтэй тэргүүлж явсан Дэрэн клубын U16 баг өнөөдөр Арвистай тааран тоглолоо.

Энэ тоглолтод тэнцэхэд л лигт түрүүлэх боломжтой байсан бөгөөд тоглолт маш өрсөлдөөнтэй явагдаж, 6:6-аар тэнцлээ. Ингээд 17 оноотойгоор Дэрэн клубын 16 хүртэлх насны баг аваргалж, алтан медаль цомын эзэд болсон юм. Дэрэн клубын U19 багийн хувьд өнөөдөр 5:6 харьцаатай Чингэлтэй-ДМЮ багт хожигдсон ч нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангачихсан байв.

Тус тоглолтод М.Нямдаваа багийнхаа таван гоолыг оруулжээ. 2019 оны Футзалын лигийн тэмцээний хаалтын ажиллагаа энэ өдөр болж, Дэрэнгийн хоёр насны баг аваргалж цомоо өргөснөөс гадна U16 багийн Д.Шийравжамц "Шилдэг тэгш тоглогч", U19 багийн С.Батмагнай "Шилдэг хаалгач"-аар шалгарлаа.

Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард зохиогдсон Футзалын УАШТ-ний 16, 19 насны ангилалд манай залуус түрүүлж чадаагүй ч лигийн тэмцээнд амжилттай сайхан тоглож, хос алтан медалийн эзэд болж, аваргалж чадлаа.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.