ОУХМ С.Батцэнгэл Чэжүгийн ОУ-ын марафонд түрүүллээ

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

18 дахь удаагийн Чэжү олон улсын марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 09-ний өдөр өглөөний 6 цагт 50км 100км 200км, Уулын жимийн 80кмт 19 орны 600 гаруй тамирчид гараанаас гарч явагдсан байна.

Уралдаан болох үед өглөө +7° байсан ч өдөртөө хүчтэй салхи, хүйтэн бороотой цаг агаар тогтворгүй байжээ.

Монголын баг тамирчдаас 100км уралдсан С.Батцэнгэл / ОУХМ -Зэвсэгт хүчний 017 ангийн ахлагч холбооны шигшээ багийн гишүүн / 8:07.27 цагийн амжилтаар түрүүлсэн байна.

Тус тэмцээнд 2014, 2015, 2018 онуудад 100км-н зайд ОУХМ Б.Доржпалам, Д.Бадамхатан, З.Нина түрүүлж байсан түүхэн амжилтаа хадгаж үлдлээ.Олон улсын марафон гүйлтийн тэмцээнд БНСУ, Герман, Канад, АНУ, Энэтхэг, Монгол зэрэг 16 орны тамирчид уралдсан байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.