Хятадын агаарын тээврийн компаниуд Boeing 737 Max-8 онгоцоор үйлчлэхээ зогсоогоод байна

Twitter Print
2019 оны 03-р сар 11-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Хятадын иргэний агаарын тээврийн удирдлагаас Хятадын агаарын тээврийн компаниудыг Boeing 737 Max 8 загварын онгоцоор нислэг үйлдэхгүй байх захирамж гаргасан талаар Кайжин хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээлжээ.

Этиопийн Ethiopian Airlines компанийн Boeing 737 Max 8 зорчигч тээврийн онгоц өнгөрсөн ням гарагт осолдож, 157 хүний амь эрсдсэн явдлын дараа Хятадын Иргэний Агаарын тээврийн удирдлага ийнхүү шийдвэр гаргасан ба энэ талаараа удахгүй албан ёсны мэдэгдэл хийх гэнэ.

Хятадын агаарын тээврийн компаниудын үйлчилгээнд нийт 90 гаруй Boeing 737 Max 8 загварын онгоц нисдэг байна.

АНУ-ын мэргэжилтний Ройтерс агентлагт мэдээлсэнээр Хятадын тал ямар үндэслэлтэйгээр ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй байгаа ба АНУ-ын хувьд Boeing 737 Max 8 зорчигч тээврийн онгоцыг ашиглалтаас гаргах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн жил Индонезийн Lion Air компанийн Boeing 737 Max 8 зорчигч тээврийн онгоц далайд осолдож, 189 хүний амь эрсдсэн билээ. Тус онгоцны ослын шалтгааныг тодруулах ажил одоог хүртэл үргэлжилж байгаа юм.

Хятадын төрийн өмчит хэвлэд мэдээллийн Кайжин агентлагаас мэдээлж байгаагаар Хятадын агаарын тээврийн компаниуд Boeing 737 Max 8 онгоцоор хийгдэх нислэгүүдийг Boeing 737-800 онгоцоор хийж байгаа аж.

https://www.reuters.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.