"Шинонмед" эмнэлэг эхний 50 хүнд бөөрний үнэгүй үзлэг, оношлогоог хийнэ

Twitter Print
2019 оны 03-р сар 11-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил "Дэлхийн бөөр хамгаалах өдөр" 03 сарын 14-ний өдөр тохиож байна.

Дэлхий дээр 600 гаруй сая хүн бөөрний архаг өвчтэй амьдарч байгаа ба эдгээр хүмүүсийн эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 орчим хувийг зарцуулдаг байна. Тиймээс урьдчилан сэргийлэх асуудалд дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Манай орны хүн амын дунд бөөр шээсний замын өвчин их байгаа бөгөөд түүний эцсийн хүндрэл болох бөөрний арахг дутагдал ихсэж өвчтөний амь насанд аюул учирч олон тооны хүн гадаад дотоодод өндөр өртөг зардал бүхий эмчилгээ хийгдэх боллоо. Эрүүл мэнд, спортын яамны мэдээгээр бөөрний архаг өвчин нь хүн амын сүүлийн таван жилийн дүнгээр 3-р байранд, хэвтэн эмчлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлж байна.

Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг сайжруулах зорилгоор Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар бөөр хамгаалах дэлхийн өдрийг 2006 оноос дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш өдгөө 200 гаруй улс энэ өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан "Шинонмед" буюу хуучнаар "Эрин" эмнэлэг нь бөөрний өвчнийг эрт илрүүлэх, бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой үзлэг, оношлогоо, сургалтыг энэ сарын 14-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Шинонмед эмнэлэг нь жил бүр энэ өдөр үнэгүй оношлогоо шинжилгээ хийдэг уламжлалтай юм. Энэ жил цаг авсан эхний 50 хүнд бөөрний үнэгүй үзлэг, шээсний шинжилгээ хийж, зөвлөгөө өгнө.

“БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОГДОХ АЖЛУУД

Үйл ажиллагааны нэр

Хугацаа

 

Байршил

Хариуцах эзэн

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ /үнэгүй/

 

9:00-15:00

 

 

1 давхарт

 

    лаборант

Бөөрний эмч нарын үзлэг /үнэгүй/

 

9:00-17:00

№ 205, 206

 

Бөөрний эмч Н.Оюун,

Д.Отгонцэцэг

 

 

   “Эрүүл   амьдралын

  хэв маяг”   

    сэдэвт

   сургалт

 

 

 

Артерийн даралт ихсэх өвчний тухай, гарын авлага тараах

 

 

 10:30-10:40

Сургалтын танхим

Эмч     С.Сэлэнгэ

Бөөрний архаг дутагдалтай өвчтөн, хоол эмчилгээний талаар сургалт, зөвлөгөө.

 

 

 

 11:30-11:40

Сургалтын танхим

     Эмч    А.Шинэбаяр

Чихрийн шижин өвчин, урьдчилан сэргийлэх сургалт.

 

 

 14:30-14:40

Сургалтын танхим

Эмч Г.Сэргэлэн

Эмийн зохистой

хэрэглээ,таргалалт.

 

 

 

  16:00-16:10

Сургалтын танхим

Эмч

Э.Ганчимэг

Шинонмед эмнэлгийн гемодиализийн тасгийн хяналтын үйлчлүүлэгчдийн рентген зургийг авч оношлох.

 

 

 

9:00-14:00

 

В1 давхарт

Рентген             техникч

 

Телевиз, сайтуудтай хамтран бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх талаар мэдээлэл, зөвөлгөө өгөх.

 

 

 Mongolcom.mn

     

    Эмч нар

 

 

Эхний цаг авсан 50 хүнд үнэ төлбөргүй үйлчилнэ. Жич: 95463900, 463900 дугаарт залгаж үзлэгийн цаг заавал авна. Цаг аваагүй тохиолдолд төлбөртэй болохыг анхаарна уу.

Мөн шээсний шинжилгээ өгөхөөр ирж буй үйлчлүүлэгчид өлөн шээсээ авчирна уу.

"Шинонмед" эмнэлэг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 37-2 тоот, Бөхийн өргөөний баруун урд талд

Холбоо барих утас: 463900

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.