Bugatti дэлхийн хамгийн үнэтэй автомашиныг танилцууллаа

Twitter Print
2019 оны 03-р сар 09-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Францын тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Bugatti компани үүсгэн байгуулагдсаныхаа 110 жилийн ойд зориулан дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдох автомашинаа танилцуулжээ.

Швейцарийн Женев дэх автосалон дээр танилцуулсан Бугатти Ля Вуатю Нуар нэртэй автомашин нь 11 сая еврогийн үнэтэй аж.

8 литрийн багтаамж бүхий 16 цилиндртэй хөдөлгүүр, 1500 морины хүчтэй тус машин нь 2.5 секундын дотор 100 км/ц хурд авах чадалтай ба дээд тал нь 420 км/ц хурдтай давхих аж.

Хоёр хаалгатай спорт загварын тус автомашины кузовыг нүүрстөрөгчийн мяндас буюу полимерийн шинэ төрлийн нано материалаар хийсэн ба тус машины бүх эд ангийг гараар бүтээжээ.

Бугатти Ля Вуатю Нуарын загварыг Bugatti компанийг үндэслэгч Этторе Бугаттигийн хүү Жаны 1936 онд зохион бүтээсэн Бугатти Атлантикаас санаа авч хийсэн байна.

Тус автомашин хэдийн борлуулагдсан ба худалдан авагчийнх нь нэр тодорхойгүй байгаа аж. 

Эх сурвалж: https://www.google.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.