2019 оны 03-р сар 06-нд 13:18 цагт

АЖ Б.Зангад - Хавар ирлээ шүү хүүхнүүдээ

ХАВАР ИРЛЭЭ ШҮҮ ХҮҮХНҮҮДЭЭ

Хавар ирлээ шүү хүүхнүүдээ
Хачин чамин цэцгүүдээр
Ханагар дэлхийг чимээд
Халуун сэтгэл баясуулсан
Хавар ирлээ шүү хүүхнүүдээ

Урьхан хавар шүү хүүхнүүдээ
Уулзах хүнээ хүлээгээд
Уртхан гэзгээ ирмээд
Уянгын дуу аялмаар
Урьхан хавар шүү хүүхнүүдээ

Гэрлэмээр хавар шүү хүүхнүүдээ
Гэгээн амьдралын босгыг
Гэргий нэртэй алхаад 
Гэртээ биднийг уриад
Гэрлэмээр хавар шүү хүүхнүүдээ

Өргөн хавар шүү хүүхнүүдээ
Өрх гэрээ үржүүлсээр
Өнөр болохыг хүсээд
Өөр юу ч хүсхэв дээ
Өөрсдөө мэдээрэй хүүхнүүдээ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.