О.Магнай: Н.Алтанхуяг одоохондоо АН-ын гишүүн хэвээрээ байгаа...

Twitter Print
2019 оны 03-р сар 06-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, О.Магнай нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Манай намд байсан Н.Алтанхуяг, Ж.Батзандан нар сүүлийн үед  АН-ын эсрэг гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл тарааж байгаа. АН-ын удирдлагыг "Эрдэнэт"-ийн 49 хувь, "60 тэрбум"-ийн асуудалд холбоотой мэтээр ярьж байгаа. АН ЖДҮХС-гаас мөнгө завшсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, "Эрдэнэт"-ийн асуудалд хуулийн дагуу шийдвэрлүүлэх байр суурьтай байгаа. Сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа эдгээр асуудал үнэнд нийцэхгүй.

Эрх баригчид АН ажил хийлгэхгүй байна гэж халхавчилж байна. 64 суудалтай эрх баригч хүчин ажлаа хий. Манай нам бүх зүйлийг хууль, шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоогдсон тохиолдолд буруутай гэж үзнэ. Буруутай тохиолдолд хаацайлж хамгаалахгүй гэдгээ мэдэгдэж байна гэлээ.

Харин АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай "Сүүлийн үед сошиалаар АН-ыг "60 тэрбум", "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг хамгаалж байна гэсэн мэдээлэл гарлаа. Өнөөдөр манай нам УИХ-д долоон суудалтай. Тиймээс гэмт шинжтэй үйлдлийг АН хамгаалж, хаацайлах боломж байхгүй. МАН өнөөдөр албан ёсоор 64, албан бусаар 66 суудалтай болсон. Ийм олон суудалтай улс төрийн хүчин өнөөдөр ажил хийж болохгүй байна гэж ярьж байвал

Монголд хэн ажил хийж чадах вэ гэдэг асуудал зайлшгүй тавигдана. Эрх баригч У.Хүрэлсүх дарга ажлаа хий. Сар бүр хэвлэлээр ярьдаг шигээ шударга ёсоор тогтоо. Шударга ёс нэрийн дор хий хоосон популизм хийж, нийгмийн эмзэг цэг дээр давс цацаж хоосон улс төр хийх хэрэггүй гэдгийг сайн ойлгох ёстой. Гэмт хэргийн шинжтэй ямар ч үйлдэл байсан хариуцлага тооц гэдэг мэдэгдлийг бид гаргаж байна. Бүлгийн дарга хийж байгаа Д.Эрдэнэбаттай холбоотой байр суурь байсан, АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой мэдээлэл байгаагүй. Хэрэв тухайн үед гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол хэн ч байсан хариуцлага тооц. АН-ын гишүүн гээд бид өмгөөлөхгүй, хариуцлага тооц. АН-ын дарга байна уу, цэрэг байна уу, жирийн гишүүн байна уу хамаагүй, шударга ёсыг талд бид байх болно. АН ямар ч хулгай, луйврыг хамгаалахгүй, ард түмний эрх ашгийг нэгт тавих болно” гэлээ.

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.  

-"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар тухайн үед эрх барьж байсан АН-ын удирдлагууд шийдвэр гаргасан байна. Тиймээс та бүхэн намын удирдлагууддаа хариуцлага тооцох уу?

-Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд С.Эрдэнэ даргын нэр байгаагүй. Харин Д.Эрдэнэбат гишүүнтэй холбоотой мэдээлэл байсан. Хэрвээ хариуцлага тооцох ёстой бол хариуцлага тооц. 

"Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой Засгийн газрын  хуралдааны тэмдэглэлийг ил болгох шийдвэр гаргалаа гэж мэдээлсэн. Үүнтэй зэрэгцээд телевизээр нэвтрүүлэг гарсан. Гэхдээ телевизийн нэвтрүүлэгт бүрэн итгэх боломжгүй. АН-ын хувьд гэмт үйлдэл хийсэн бол улс төрийн хамгаалалт байхгүй.

-"Эрдэнэт" үйлдвэрт онцгой байдал зарласныг юу гэж хүлээж авч байна вэ?

-Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хууль, шүүх, прокурорын үүргийг бүгдийг хамтад нь гүйцэтгэж байна. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсоноосоо хойш 1992 оны хувьчлалыг шалгана, тэрийг шоронд хийнэ, байцаана гэдэг боллоо. Хэн нэгэн албан тушаалтан орой бүр хүмүүсийг яллаж болохгүй. Шүүхээр гэмт хэрэг хийснийг тогтоогоогүй байхад ингэж яллаж болохгүй. Яллах ажил Л.Оюун-Эрдэнэд их зохиж байх шиг байна. Цаашдаа Л.Оюун-Эрдэнэ гэмт хэргийн чиглэлээр мэргэшиж ажилламаар байгаа бол АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокуророор тавибал илүү зохихоор харагдаж байна.

-Засгийн газрын үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна вэ?

-МАН-ын амлалт өнгөрсөн хугацаанд биелээгүй. Хоёр Засгийн газраа сольж, БСШУС-ын, ЗТХ-ийн сайдыг дөрвөн удаа томилоод байна.

МАН амлалтаа биелүүлээгүй, гэвч харамсалтай нь орой бүр популизм хийж, хэн нэг хүний хөөсрөл рүү анхаарал хандуулж байна. Хамт казино тоглодог найзаа УИХ-ын даргаар томилж, дүүгээ ЗГХЭГ-ын даргаар болгочихоод У.Хүрэлсүх өөрийгөө "шүдгүй" гэж болохгүй. Хамгийн хурц шүд У.Хүрэлсүхэд байна. АН ажил хийлгэхгүй байна гэж ярьж байгаа нь эрх баригчдын зүгээс туйлын хариуцлагагүй мэдэгдэл. Хийх ажил их байхад үндсэн ажлаа хийхгүй байна.

-УИХ-ын гишүүн Л.Болд албан ёсоор намаасаа гарсан уу?

-Л.Болд гишүүний асуудлыг удахгүй шийднэ. 

-Та манай намд байсан Н.Алтанхуяг гэж ярилаа. Энэ хүн АН-ын гишүүн мөн биз дээ? Үл ойлголцол байна уу?

-Н.Алтанхуяг одоохондоо АН-ын гишүүн хэвээр байгаа. Гэсэн ч энэ хүн намын эсрэг гүтгэлгийн чанартай мэдээ мэдээлэл түгээгээд явааг та бүхэн ч харж байгаа. МАНАН бүлэг гэдэг асуудал энэ хүний үеэс, энэ хүний үйл ажилгаанаас эхтэй. Манай намд үл ойлголцол байхгүй. Харин Н.Алтанхуягт өөрт нь үл ойлголцол байна. 

Н.Алтанхуяг намын даргын сунгаанд оролцож ялагдчихаад би ялагдвал бид бүгд ялагдана гэсэн байр сууриар өш хонзонгийн байдлаар хандаж байгаад АН-ын олон зуун жирийн гишүүд харамсаж байгаа. Удахгүй хийсэн мэдэгдлийнхээ төлөө АН-ын гишүүдээс уучлалт гуйх байх гэж итгэж байна

Э.Гүнтөмөр
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Mongolin shudarga ard tumen

      (75.86.79.22) 2019-03-09 04:52
      • 0
      • 0

      Shudarga tsarailsan khudlaa yarikhaas ooriig medekhgui luyvarchidig khamgaalsaar irsen Magnai ta uls toroos buur khol tseverlegdekh kheregtei. Mongol tumeniig bitgii uimuuleed bai. Gadnaas tsalinjdag gadni daalgavar bueluuldeg ekh ornoo khudaldaj baigaa chamaig tor shalgakh udakhgui ni tsag irne. Ard tumen Mongol khunii saruul ukhaand itgedeg bolokhoos khudlaa tovchignodog busdin zaavraar khooloi olj iddeg Magnaid ali khediin Mongolin ard tumen itgekhee bolison. Mongolchuud shudarga esni toloo negdej oluulaa bolj baina. Mongol uls mini badran mandag!!!

      Хариулах