Оросын МИГ-21 онгоцыг Пакистан Хятадын хамтарсан JF-17 сөнөөгч онгоц устгасан байна

Twitter Print
2019 оны 03-р сар 04-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Пакистан Энэтхэгийн хил дээр болсон маргаанд Энэтхэгийн цэргийн нисэх хүчний Орост үйлдвэрлэсэн МИГ-21 онгоцыг Пакистан Хятадын хамтран үйлдвэрлэсэн JF-17 сөнөөгч онгоц устгасан байна.

Энэтхэгийн талын мэдээллээр бол 2-р сарын 28-ны өдөр Жамму Кашмирын агаарт томоохон мөргөлдөөн гарсан болсон. Энэтхэгийн талаас мөргөлдөөнд Су-30 MКИ олон зориулалтын сөнөөгч бөмбөгдөгч 4 ш, мөн мангасын үеийн МиГ-21 Бис 2 ш оролцсон бол Пакистаны талаас 24 онгоц үүний дотор 8 ш F-16 сөнөөгч оролцов гэжээ. Үр дүнд нь Пакистаны тал 1 тооны F-16-г алдсан бол түүнийг пуужингаар буудаж сөнөөсөн МиГ-21 бас буудуулж сөнөсөн гэжээ. Энэ бол Энэтхэгийн талын мэдээ.

Сөнөсөн МиГ-21-ийн нисэгч Wing Commander Abhinandan Vitharaman Пакистаны нутагт шүхрээр мэнд бууж олзлогдсон бөгөөд эвсэггүй нисэгчийг нутгийн иргэд зоджээ.

3-р сарын 1-ний өдөр олзлогдсон нисэгчийн Пак тал буцааж өгөхөөр шийдвэр гаргаж, нисэгчийг Энэтхэгийн тал баатарын ёсоор хүлээж авав. 

Энэтхэг, Пакистан хоёулаа Британийн колоничлолоос өмнө нэг орон байж, цэргийн нэг л тогтолцоо, нэг л дүрэм журам, нэг л цол хэргэмийг ашиглаж байгаа. WIng Commander бол энэ 2 орны хоёуланд хэрэглэж байдаг агаарын цэргийн офицерийн манайд бол хороон захирагч хурандаагаас доошгүй цол юм. Ийм хэмжээний цолтой офицерт аль аль талаасаа хүндэтгэл үзүүлж харьцдаг. 

Пакистан талаас бол Энэтхэгийн 2 онгоц буудуулж сөнөсний нэгний нисэгч олзлогдсон, мөн F-16 онгоцыг энэхүү агаарын тулаанд ашиглаагүй, харин Хятад Пакистаны хамтарсан үйлдвэрийн JF-17 загварын хөнгөн сөнөөгч онгоцоор Оросын үйлдвэрийн 2 сөнөөгчийг унагалаа гэжээ. Ингэснээр оросууд жаахан барайж, Хятадын онгоц үйлдвэрлэгч компанийн хувьцаа 10 хувь өссөн байна. 

Байлдаанд оролцогч аль ч тал өөрийн талын хохирлыг дарж хүнийхийг өсгөж мэдээлдэг нь ойлгомжтой л юм. 

Оросын МиГ-21 бис бол 60-аад онд анх үйлдвэрлэсэн Миг-ийн хамгийн сүүлийн үеийн загвар нь юм. Энэтхэг ийм загварын сөнөөгчөө 2021 онд бүгдийг нь тэтгэвэрт гаргах гэж байгаа юм билээ. Миг-21-ээр техникийн үзүүлэлт, бай олох, онилох систем нь өөрөөсөө хамаагүй давуу F-16-г унагачихсан бол мундаг л юм. 

JK17 онгоц нь МИГ 21-ын хуулбар бөгөөд эх загвараас илүү сайн хийгдсэн байх талтай болох нь. Түүнчлэн JF-17-г үйлдвэрлэгч CAC-SCIT (Chengdu Aircraft Corporation- Sichuan Chengfei Integration Technology) компанийн хувьцаа өссөн гэнэ.

Өнгөрсөн 2018 оны 8 сард Польш улсын Радом хотод жил бүр болдог Эйр шоуд Пакистаны цэргийн нисэх хүчнийхэн JF-17 онгоцоор үзүүлэх тоглолт хийсэн бичлэгийг доор оруулав.

Д.Хосбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.